Хэлэлцээр хийх урилга хүргүүлэх тухай
Хэлэлцээр хийх урилга хүргүүлэх тухай
Нийслэлийн төсвийн хөрөнгөөр 2025 онд хэрэгжүүлэх “ГАНДАНТЭГЧЭНЛИН ХИЙДИЙН
ТӨВ ТАЛБАЙН ЗАСВАР ШИНЭЧЛЭЛТИЙН ТОХИЖИЛТЫН АЖИЛ”-ыг Төрийн болон орон нутгийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.1, 35.11 дэх заалтыг үндэслэн хавсралтад заасан тохижилтын ажлын худалдан авах ажиллагааг гэрээ шууд байгуулах аргаар зохион байгуулах тул сонирхсон компаниудад хэлэлцээ хийх урилгыг үүгээр хүргүүлж байна.
Хэлэлцээнд оролцох сонирхлоо холбогдох баримт болон албан бичгийн хамт 2025 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн 17:00 цагаас өмнө ирүүлнэ үү.
Хэлэлцээ хийх хугацаа 2025 оны 06 дугаар сарын 04-ны өдөр Баянзүрх дүүрэг, 1 дүгээр хороо, залуучуудын гудамж, сансрын туннель, Хот тохижилтын газар ОНӨААТҮГ-ын 204 тоот өрөөнд 09:00 цагт болно.
ХОТ ТОХИЖИЛТЫН ГАЗАР ОНӨААТҮГ
Гандан_Тохижилт_магадлал_1d7f53e4-ab55-4f46-b40b-338eb85e625e