ВИДЕО МЭДЭЭ

“Хот тохижилтын газар”-ын хэмжээнд 154 ажилтан ажилчид мөн ажил үйлчилгээнд 19 техник ажиллаж байна.

“Хот тохижилтын газар”-ын хэмжээнд 154 ажилтан ажилчид мөн ажил үйлчилгээнд 19 техник ажиллаж байна.
☝️Хариуцсан гудамж зам талбай (ЧӨЧ, 120-н мянгат, Зайсан чигийн гудамж) автобусны буудал, зорчих хэсгийн нуухны цэвэрлэгээ, явган замын цэвэрлэгээ хийгдэж халтиргаа гулгаанаас сэргийлж бодис цацаж, хайлалт өгсөн.
☝️ Шөнийн II ээлжинд Олимпын гүүрний зорчих хэсгийн нуухны цасыг хусаж ачилт хийгдсэн.
☝️Өглөө 06:00 цагаас хувиарын дагуу замын цас, мөс, халтиргаа, гулгааг арилгах, замын нуухны цэвэрлэгээ үргэлжилж байна.
2024.01.22 -ны даваа гараг

Авто замын зорчих хэсэгт давс, бодис цацан ажилласаар байна.

Улаанбаатар хотод орсон их хэмжээний цасны улмаас авто замын зорчих хэсэгт давс, бодис цацаж ажилласан бөгөөд цэвэрлэгээг 6 камазаар оройн 19:00 цагаас авто замын хөдөлгөөн эхэлтэл мөр дарж ажилласан.Тэгвэл өнөөдөр мөн 22:00 цагаас эхлэн авто замын нууханд хуримтлагдсан цасыг тээвэрлэх ажил өглөөний 06:00 цаг хүртэл үргэлжилнэ. Дотоод нөөц бололцоондоо тулгуурлан бүх техникүүд ажиллах хэдий ч нэмэлтээр зам цэвэрлэгээний байгууллагын техник /түрээслэн/ хэрэгсэл хүч хавсран ажиллах юм.
2023.11.07 -ны 04:14 минут
Олимпийн гүүр, ХЗҮСАХ

Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн Хот тохижилтын газар ОНӨААТҮГ-т зохион байгуулагдав.

✅Хот тохижилтын газар нь Улаанбаатар хотын 144 км төв магистрал авто зам буюу 2,483,229 ам метр талбайг цэвэрлэдэг.
✅Мөн нийтийн эзэмшлийн гудамж, талбайг угааж цэвэрлэх, хог хаягдлыг цуглуулах, ачиж тээвэрлэх, ногоон байгууламжийн арчилгаа нөхөн сэргээлт, төвлөрсөн хогийн цэгүүдийн үйл ажиллагааг эрхлэх болон хог хаягдлыг хөрсөөр дарж булах, ариутгах ажлыг гүйцэтгэж байна.

ХОТОО УГААЯ аяны хүрээнд (Видео мэдээ)

Хот тохижилтын газар ОНӨААТҮГ
🌏 ХОТОО УГААЯ аяны хүрээнд 2023-05-12ны шөнийн 01:00 цагаас эхлэн
ЭТӨЧ, 25-р эмийн сангаас офицерийн тойрог, Жуковын хөшөө, Дандар, Монгол-Турк , Бээжин, Залуучууд, Бага тойруу, Их сургууль, Сүхбаатар, Амар, СБ-ын талбай, ҮЭ-ийн гудамж, Ногоон нуур, Сөүл, Цэрэндорж, Партизан, Чоймбол, Намнансүрэн, Ханддорж, Усны гудамж, Чойдог, Авто замчид, Чагдаржав, Элчин, Гэндэн, Зориг, Холбооны скверь, Жамъяан гүн, УДЭТ, ЧӨЧ, Зайсан, НХӨЧ, гудамжнуудад
✔️Авто замын нуухны цэвэрлэгээнд, зам цэвэрлэгээний шүүрний 9-н техник,
✔️Мананцар үүсгэгч буюу бороожуулагч машин том модны титэм угаах, агаарын чийгшүүлэлт болон ариутгалд, 5-н техник,
✔️Цэнэг усалгаа болон зам цэвэрлэгээний усалгаанд 5-н камаз ажиллаж байна.
/Үргэлжлэн хайс хашлага угааж цэвэрлэх ажлууд хийгдэж байна. /

ЗУРГААН КАМАЗ НАЙМАН РЕЙСЭЭР НИЙТ 38 ТОНН БОДИС ЦАЦАЦ АЖИЛЛАЛАА

“Хот тохижилтын газар”ОНӨААТҮГ нь өнөөдөр(2023.01.25) бригадын мастеруудын шуурхай дуудлагт мэдээлсэний дагуу:
-7 бригад 5 шараас 10-хорооллын уулзвар хүртэл, урд талдаа
-13 бригад Жапан таун Хүннү-2222 хотхоны яг ард талд Хобби сургуулийн баруун уулзвар буцаж эргэдэг хэсэгт нимгэн өргөн хэмжээтэй яндангийн уснаас үүссэн гулгаатай байна /нар тусдаггүй/ Энхтайвны гүүр урд хойноо өгсдөг хэсэг
– 9 бригад Тасганы овоо хойд талдаа бодис цацна Баянбүрдээс зүүн тийш эвтэй 4 хүртэл урд талдаа гөлөөнтэй байна бодис цацна
– 11 бригад Улаанхуарангийн өгсүүр
– 17 бригад Нарныгүүр, Энгельсийн гудамж
– 12 бригад Токиогийн гудамж, Дамдинсүрэнгийн гудамж, Юнеско, Намяъяанжүгийн гудамж ,Зүүн 4 замаас дээш өгсөөд Эвтэй 4 амьтан,Сансарын тунейл
– 8 бригад Баянхошууны тойрог, Жанцангийн буудал,тойруу, 5 шар уулзвараас хойш өгсдөг
– 18 бригад Гэмтлийн уулзвар өгсөх болон урууддаг зам, Гурвалжин гүүр, Бичил хороолол зэрэг газруудад ажиллалаа.
Видео мэдээ