Зар мэдээ
- “ХОТ ТОХИЖИЛТЫН ГАЗАР” ОНӨААТҮГ-ын Тохижилт үйлчилгээний албаны Э.Мөнх-Алдар зам талбайн мастертай 5 – бригад /2021.11.02/ өглөөний 06:00 цагаас эхлэн хариуцсан зам, гудамж талбайн авто замын зорчих хэсгийн болон нуухны цэвэрлэгээ, хананаас хана хооронд бага оврын /оператор Г.Булган 00-54 УР/ цэвэрлэгээний машинаар зорчих хэсгийн нуух цэвэрлэгээ мөн хогийн сав суллалт хийж ажиллаа.Эх сурвалж:ХМОНХМ
- АЛТАН НАМАР – 2021“ХОТ ТОХИЖИЛТЫН ГАЗАР” ОНӨААТҮГ-ын Мод үржүүлгийн газар нь 6 хүлэмж нийт 920 м2 талбайтай бөгөөд 176 м2 талбайд улаан лооль болон төмс, манжин, байцаа зэрэг 5 төрлийн хүнсний ногоо тариалаад байна.Эх сурвалж: ХМОНХМ
- “ХОТ ТОХИЖИЛТЫН ГАЗАР” ОНӨААТҮГ-ын Авто баазын албаны оператор БАТТУЛГЫН АМАРТҮВШИН: КАМАЗЫНХАН, МЕХАНИЗМЫНХАН МӨН ЗАДГАЙ МАШИНЫ ЖОЛООЧ НАР БҮГД НЭГ СЭТГЭЛ, ЗҮТГЭЛТЭЙ. Тэнгэр багандаж үүлэнд умбасан баруун Алтай нутаг,Өнө эртний түүхт МӨСТИЙН тулгын гурван Улаантолгойроо овоглосон түүхэн замналтай. Улсын хамгаалалттай Буган хөшөө болон Монгол Алтайн алдарт их бага Улаан даваа, Данжны хайс, Баатарын хүрхрээ, Ямаатын хөндий, зэрэг үзэсгэлэнт газруудтай Ховд аймгийн Мөст сумын харьяат БАТТУЛГЫН АМАРТҮВШИН өнөөдрийн ”НЯМ ГАРАГИЙН ЗОЧИН” хойморт уригдлаа.Үндэсний уламжлалт ахуй соёл, зан заншлаараа Халх, Захчин Урианхай ястнуудын уламжлалт зан үйл давамгайлсан 80-н жилийн түүхт нутагтаа төрж, өсөн ерөнхий эрдмээ дүүргэж, Нийслэл хотноо 1996 онд орж ирсэн.Тэрээр “Нийслэлийн хот тохижилтын газар” Авто баазын оператороор ажилладаг.Байгууллагадаа орж ажиллаад 4-н жил гаруй болж байна.Камазуудын улирлын чанартай тэвш, ус агуулах сав /ёнкос/сольж тавиад усалгаандаа гарахад бэлтгэж, тавих ажлыг хийж Раднаа болон Бадрах нартай ажиллаж байхад нь цөөн хором ярилцлаа.БАХАРХАЛ АЖИЛ МЭРГЭЖЛИЙН ТАНЬ: Хамт олонтой байх сайхан ш дээ. Хамт олноороо найз нөхөд, багаар ажиллаад явж байх сайхан даа. Ажил амьдралынхаа гарааг Төмөр замаас эхэлж, есөн жил , Уул уурхайн салбарт мөн долоон жил гаруй ажилласан.Хот тохижилтынхоо газарт ажиллаад өдгөө дөрөв дэх жилдээ ажиллаж байна. Ажлын бахархдаг бахархал бол би угаасаа багийн механизм техникт сонирхолтой хүүхэд байсан. Тэгээд ер нь хүсэл сонирхолоо даган хүнд даацын механизм жолоодож, техникээ өөрийн гартаа оруулж мэрэгшиж ажил мэргэжилдээ дурлаж ажиллах. ТАЛАРХЛЫН ҮГ ХЭН НЭГЭНД: Авто баазын 130 гаруй жолооч, инженер техникийн ажилчдаас бахархан дуурайх сэтгэлд ойр хүн олоон. Камазынхан,манай механизмынхан бас задгай машины жолооч нар хамт олон бүгд сэтгэл нэгтэй мундаг улс л даа. Манайхан дунд камазын Батмөнх гэж нэг ах бий. Зааж зөвлөдөг, ажил мэргэжлийн дадал туршлагатай, түшигтэй хүн дээ.Алтан жолоо нь мөнхийн эргэлттэйАжил амьдрал нь алдарын титэмтэйАяны зам нь мянганы ерөөлтэйАжилсаг, нэг сэтгэл зүтгэлтэй АВТО БААЗЫН хамт олондоо ”Алтан намрын” эгшиглэнт өдрүүдэд Д.Ганхуягын “МОНГОЛЫН ТЭЭВЭРЧИД” хэмээх сайхан дуугаар Аяны алтан дөрөөг тань мялаая. Та бүхэндээ ажлын амжилт хүсь Эх сурвалж:С.Наранцэцэг ХМОНХМ
- ” ХОТ ТОХИЖИЛТЫН ГАЗАР” ОНӨААТҮГ-ын Тохижилт үйлчилгээний албаны ажлын нэг өдөр
МОНГОЛ ОРНЫ ЭКО СИСТЕМЫГ СЭРГЭЭХ, ЦӨЛЖИЛТТЭЙ ТЭМЦЭХ ЧИГЛЭЛЭЭР МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН САНААЧИЛГААР ХЭРЭГЖҮҮЛЖ БУЙ “ТЭРБУМ МОД” ҮНДЭСНИЙ ХӨДӨЛГӨӨН, ИХ ҮЙЛСЭД ЭХ ОРНЫ МААНЬ ӨНЦӨГ БУЛАН БҮРТ НЭГДЛЭЭ. МОНГОЛ УЛС МИНЬ ЭНХ МӨНХ НОГООН БАЙГ.
2021-05-04