Яагаад Хот Тохижилтын Газар гэж?

Улаанбаатар хотын төвийн зургаан дүүргийн нийтийн эзэмшлийн 111 гудамжинд 186.1 км зам талбайн цэвэрлэгээ үйлчилгээ, 52 гудамжинд 60.7 га талбайн ногоон байгууламжийн арчлалт хамгаалалт, Улаанбаатар хотод үйл ажиллагаагаа явуулж байгаа Нарангийн энгэр, Цагаандаваа, Морингийн даваа зэрэг төвлөрсөн гурван хогийн цэгийн 250,0 га талбай, 22 нийтийн бие засах газрын үйл ажиллагаагаа, агнасан нохой муурын сэг зэмийг устгах ажлыг хариуцан нийслэлийн өнгө төрх, эрүүл ахуйг хариуцсан хүндэтгэлтэй ажлыг хийдэг билээ.

Нээлттэй ажлын байр

Эрч хүч, эерэг хандлага, бүтээх хүсэл эрмэлзлээр дүүрэн хамт олны нэг болж, байгууллагын үйл ажиллагаа, улс эх орны өсөлт хөгжилд хувь нэмрээ оруулж, харилцан үнэ цэнэ бүтээхийг хүсвэл та яг одоо анкетаа илгээгээрэй. Шинийг эрэлхийлэгч, шинэ үеийн залуустай хамтран ажиллахад бид бэлэн.

Эрхэм зорилго

Нийслэл хотын иргэдийн ая тухтай, эрүүл орчинд амьдрах ажиллах нөхцөлийг хангаж, хотын өнгө төрхийг орчин үеийн хөгжлийн өндөр түвшинд хүргэхэд хамтран ажиллахыг урьж байна.