Гадна тохижилтын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг аж ахуй нэгж байгууллагуудыг Чингэлтэй дүүргийн 6 дугаар хороо, 11 дүгээр байрны урд талын гараж буулгасан газар хийгдэх гадна тохижилтын ажлыг хийж гүйцэтгэх үнийн саналыг холбогдох материалын хамт ирүүлэхийг урьж байна.
Тавигдах ерөнхий шаардлага:
- Компанийн танилцуулга ирүүлэх
- Тусгай зөвшөөрөл ирүүлэх
- Татвар нийгмийн даатгалын тодорхойлолт (өргүй байх)
- Санхүүгийн чадамжтай байх (сүүлийн нэг жил ашигтай ажилласан байх)
- Ижил төстэй ажлын туршлага (гэрээ, гэрээ дүгнэсэн протокол)
- Харилцагч банкны тодорхойлолт (хугацаа хэтэрсэн зээлгүй байх)
Хамтран ажиллах үнийн санал болон шаардлагатай материалаа 2023 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн 17 цагаас өмнө Хот тохижилтын газар ОНӨААТҮГ (Баянзүрх дүүрэг, 1-р хороо, залуучуудын гудамж, сансрын тунель, өөрийн байр) хаягаар ирүүлнэ үү.
Сонирхсон байгууллагууд доорх утсаар холбогдож дэлгэрэнгүй мэдээлэл авна уу.
Холбогдох утас: 80360212
ХОТ ТОХИЖИЛТЫН ГАЗАР ОНӨААТҮГ