МЭДЭЭ

,

ТОХИЖИЛТЫН АЖИЛД ХАМТРАН АЖИЛЛАХ УРИЛГА

Авто зам, замын байгууламжийг барих, засварлах чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг аж ахуй нэгж байгууллагуудыг Сонгинохайрхан дүүргийн 14 дүгээр хороо, 101, 107 дугаар цэцэрлэг орчмын хороолол дундах авто зам, замын байгууламжийн ажлыг хийж гүйцэтгэх үнийн саналыг холбогдох материалын хамт ирүүлэхийг урьж байна. 

Тавигдах ерөнхий шаардлага:

  1. Компанийн танилцуулга ирүүлэх
  2. Тусгай зөвшөөрөл ирүүлэх (Авто зам, замын байгууламжийг барих, засварлах тусгай зөвшөөрөлтэй байх)
  3. Татвар нийгмийн даатгалын тодорхойлолт (өргүй байх)
  4. Санхүүгийн чадамжтай байх (сүүлийн нэг жил ашигтай ажилласан байх)
  5. Ижил төстэй ажлын туршлага (гэрээ, гэрээ дүгнэсэн протокол)
  6. Харилцагч банкны тодорхойлолт (хугацаа хэтэрсэн зээлгүй байх)

Хамтран ажиллах үнийн санал болон шаардлагатай материалаа 2023 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн 17 цагаас өмнө Хот тохижилтын газар ОНӨААТҮГ (Баянзүрх дүүрэг, 1-р хороо, залуучуудын гудамж, сансрын тунель, өөрийн байр) хаягаар ирүүлнэ үү. 

Сонирхсон байгууллагууд доорх утсаар холбогдож дэлгэрэнгүй мэдээлэл авна уу.

 

Холбогдох утас: 80360212

ХОТ ТОХИЖИЛТЫН ГАЗАР ОНӨААТҮГ

ХОЛБООТОЙ МЭДЭЭ

Диспетчерийн мэдээ 2024-04-19

ГАЗРЫН ХЭМЖЭЭНД 131 АЖИЛТАН АЖИЛЧИД, АЖИЛ ҮЙЛЧИЛГЭЭНД 9 ТЕХНИК АЖИЛЛАЖ МӨН ТХЦМА-НЫ НЭТХЦ, ЦДТХЦ БОЛОН

ХАЛТИРГАА ГУЛГААНААС СЭРГИЙЛЬЕ!

“ХОТ ТОХИЖИЛТЫН ГАЗАР”-ЫН ШУУРХАЙ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ АЛБАНЫ АЖИЛЧИД “ХАЛТИРГАА ГУЛГААНААС СЭРГИЙЛЬЕ!” АЖЛЫН ХҮРЭЭНД ЯВГАН ХҮНИЙ ЗОРЧИХ