ТОХИЖИЛТЫН АЖИЛД ХАМТРАН АЖИЛЛАХ УРИЛГА
Ногоон байгууламж, зүлэгжүүлэлтийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг аж ахуй нэгж байгууллагуудыг Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын талуудын 17 дугаар бага хурал (COP-17)-ын үйлчилгээ, олон нийтийн түр барилга байгууламжийн ногоон байгууламж, зүлэгжүүлэлтийн ажилд шаардлагатай 6184 кг холимог зүлэгний үр нийлүүлэх үнийн саналыг холбогдох материалын хамт ирүүлэхийг урьж байна.
Тавигдах ерөнхий шаардлага:
1. Компанийн танилцуулга ирүүлэх
2. Нийлүүлэх зүлэгний үрний дээж, гарал үүслийн гэрчилгээ, лабораторын бичиг
3. Татвар нийгмийн даатгалын тодорхойлолт (өргүй байх)
4. Санхүүгийн чадамжтай байх (сүүлийн нэг жил ашигтай ажилласан байх)
5. Ижил төстэй ажлын туршлага (гэрээ, гэрээ дүгнэсэн протокол, гаалийн бүрдүүлэлт)
6. Харилцагч банкны тодорхойлолт (хугацаа хэтэрсэн зээлгүй байх)
Хамтран ажиллах үнийн санал болон шаардлагатай материалаа 2026 оны 05 дугаар сарын 04-ны өдрийн 13 цаг 00 минутаас өмнө Хот тохижилтын газар ОНӨААТҮГ (Баянзүрх дүүрэг, 1-р хороо, залуучуудын гудамж, сансрын тунель, өөрийн байр) хаягаар ирүүлнэ үү.
Сонирхсон байгууллагууд доорх утсаар холбогдож дэлгэрэнгүй мэдээлэл авна уу.
Холбогдох утас: 80360212
ХОТ ТОХИЖИЛТЫН ГАЗАР ОНӨААТҮГ