x
Иргэдийн ая тухтай, эрүүл орчинд амьдрах ажиллах
нөхцөлийг хангаж, хотын өнгө төрхийг орчин үеийн
хөгжлийн өндөр түвшинд хүргэнэ
Эрхэм зорилго

Нийслэл хотын иргэдийн ая тухтай, эрүүл орчинд амьдрах ажиллах нөхцөлийг хангаж, хотын өнгө төрхийг орчин үеийн хөгжлийн өндөр түвшинд хүргэнэ.

Хамрах хүрээ

  1. Улаанбаатар хотын Чингэлтэй, Сүхбаатар, Хан-Уул дүүргүүдийн нийтийн эзэмшлийн зам талбай болох 19 нэр бүхий гудамжны 18 км нийт 304,130 мКв зам талбайн цэвэрлэгээ үйлчилгээ
  2. Улсын онц чухал объект болох Хүндэтгэлийн Алтан-Өлгийн оршуулгын газрын А, Б корпусын арчлалт, хамгаалалт- цэвэрлэгээ үйлчилгээ
  3. Нийслэлийн 3 дүүрэгт байрлалтай төвлөрсөн хогийн цэгүүд болох Сонгинохайрхан дүүрэг Нарангийн энгэр, Баянзүрх дүүрэг Цагаандаваа, Хан-Уул дүүрэг Морингийн давааны хогийн цэгүүдэд өдөр тутам ирж буй энгийн хог хаягдлыг ландфиллийн аргаар хөрсөнд дарж булах ажлын гүйцэтгэл
  4. Золбин нохой муурны устгалаар бий болсон сэг зэмийг зориулалтын дагуу /шатаах зууханд болон хөрсөөр дарж булах/ устгах ажлуудыг тус тус гүйцэтгэж байна.
  5. Байгууллагын дүрмээр хүлээсэн чиг үүргийн хүрээнд Нийслэлийн Засаг даргын үүрэг даалгавраар 2026 оны 01 дүгээр сарын 02-ны өдрөөс “Энхтайваны өргөн чөлөө” гудамж, Баруун 4 замаас – Зүүн 4 зам хүртэлх 4км урт, 263.53м өргөн  нийт 144.880мкв замын цэвэрлэгээ, үйлчилгээг нэмснээр өнөөдрийн байдлаа  нийтийн эзэмшлийн нэр бүхий 26 байршилд 22км урт, 722м өргөн 452.230мкв талбай бүхий зам талбайг хариуцан ажиллаж байна. Мөн Жанжин Д.Сүхбаатарын талбайн Хонхтой цэцэрлэгт хүрээлэн дахь “Хөгжимт усан оргилуур”ын үйл ажиллагаа, арчлалт, хамгаалалт, цэвэрлэгээ үйлчилгээ, Нийтийн бие засах газрын өдөр тутмын үйл ажиллагааг хариуцан ажиллаж байна.

Үндсэн чиг үүрэг

Байгууллагын түүх

1925 оны 12 дугаар сарын 11-нд “Улаанбаатар хотын захиргааны дагаж мөрдөх дүрэм”-ийг баталсны дагуу Хотын ариутгах засах хэлтсээс түүхээ эхэлсэн нь өнөөгийн Хот тохижилтын газар юм. Хотын ариутгах засах хэлтэс нь хот доторхи хог шороог цэвэрлэх, ариун цэврийг нийт ард иргэдэд сахиулах, мод тарих, бие засах газрыг журамтай болгох, хашаа байшин барих, газар олгох, шилжүүлэх, хашаа байшинд дугаар олгох, нүүлгэх, мал нядлах, худаг малтах зэрэг асуудлыг эрхлэн гүйцэтгэж байжээ. 1958 оны 04 сарын 01-нд Сайд нарын Зөвлөлийн хурлаар хот сайжруулах комиссын төслийг баталж, Хот тохижуулах хэлтэс, 1961 оны 11 сарын 24-нд Сайд нарын Зөвлөлийн 601-р тогтоолоор Хот тохижилтын газар, 1973 онд Хот тохижуулах газрын авто баазыг Хот цэцэрлэгжүүлэх газрын авто баазтай нэгтгэн Тусгай үйлчилгээний авто аж ахуй болгон зохион байгуулагдсан. 1995 онд Нийслэлийн Захирагчийн Ажлын Алба байгуулагдан, Хот тохижуулах газар нь тус газарт харъяалагдах болсон байна.

Улаанбаатар хотын тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэх, иргэдийн тав тухтай байдлыг ханган ажиллах улмаар нийслэлийн тохижилтыг дэлхийн хотуудын жишигт хүргэх зорилгоор 2006 оны 9 дүгээр сард Монгол Улсын Засгийн Газрын 196 дугаар тогтоол, НИТХ-ын Тэргүүлэгчдийн 2006 оны 205 дугаар тогтоолыг үндэслэн Нийслэлийн Засаг Даргын 445 дугаар захирамжаар Улаанбаатар хотын Захирагчийн харъяанд Нийслэлийн Хот тохижилтын газрыг байгуулсан. 2007 онд Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 107 дугаар тогтоолоор “Нөөц” Нийслэлийн Өмчит үйлдвэрийн газрыг татан буулгаж үйл ажиллагааг нь тус газарт хариуцуулсан байна.

2013 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 100 дугаар тогтоолоор Нийслэлийн “Хот тохижилтын газар” НӨҮГ, “Улаанбаатар зам засвар, арчлалт” ОНӨААТҮГ, “Усны барилга байгууламж” НӨҮГ-ыг татан буулгаж, “Нийтийн үйлчилгээний Улаанбаатар нэгтгэл” ОНӨААТҮГ болон өөрчлөн байгуулсан.

НИТХ-ын Тэргүүлэгчдийн 14-р тогтоол, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн 2016 оны 09 сарын 05-ны өдрийн А/638 дугаар тогтоолоор “Нийтийн үйлчилгээний Улаанбаатар нэгтгэл” ОНӨААТҮГ-ыг татан буулгаж, “Хот тохижилтын газар” ОНӨААТҮГ байгуулагдсан.

Тус газар нь Улаанбаатар хотын хог хаягдлын менежментийг хэрэгжүүлж, төвлөрсөн хогийн цэгийн цэгүүдэд хог хаягдлыг технологийн дагуу хөрсөөр дарж булах, хог хаягдлыг ангилан ялгах, нийтийн эзэмшлийн гудамж, автозам, явган зам, талбайн цэвэрлэгээ, үйлчилгээ, тохижилт, хөшөө дурсгалын цогцолбор газрын засвар, арчлалт, эзэнгүй нохой муурын устгалыг хариуцан гүйцэтгэх үндсэн чиг үүрэг бүхий орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газар юм.