ТӨРИЙН ДЭЭД ОДОН, МЕДАЛЬ ГАРДУУЛЛАА
ТӨРИЙН ДЭЭД ОДОН, МЕДАЛЬ ГАРДУУЛЛАА
Тулгар төрийн 2235 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 820 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 115 жил, Ардын хувьсгалын 105 жилийн ойн Үндэсний их баяр наадмыг тохиолдуулан эрхэлсэн ажил, мэргэжил, салбартаа олон жил үр бүтээлтэй хөдөлмөрлөж, улс эх орондоо үнэтэй хувь нэмэр оруулсан эрхэм хүмүүст Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар төрийн дээд одон, медаль гардууллаа. “Хот тохижилтын газар” ОНӨААТҮГ-ын Хууль, эрх зүй хариуцсан мэргэжилтэн Э.Баярмаа төрийн дээд “Хөдөлмөрийн хүндэт медаль” Хэлтсийн дарга бөгөөд Ерөнхий нягтлан бодогч Б.Даваасүрэн, Шуурхай үйлчилгээний албаны дарга Ч.Ганхуяг төрийн дээд “Алтангадас” одонгоор тус тус шагнагдлаа.
Нийслэл хотын иргэдийг ая тухтай, эрүүл орчинд амьдрах, ажиллах нөхцөлийг бүрдүүлж, хотын цэвэр цэмцгэр өнгө төрхийг хадгалахад үнэтэй хувь нэмэр оруулж, хөдөлмөр бүтээл, алдар гавьяагаа төрдөө үнэлүүлсэн эрхэмүүддээ баяр хүргэж, аз жаргал, эрүүл энх, ажил хөдөлмөрийн өндөр амжилтыг хүсэн ерөөе.