Тохижилтын ажилд хамтран ажиллах урилга
Гадна тохижилтын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг дараах шаардлагын хангасан албан байгууллагуудад гудамж зам талбайн дугуйн болон явган хүний зам, засварлах, нөхөх ажилд хамтран ажиллахыг урьж байна. Сонирхсон байгууллагууд
- Явган замын хавтан тавих нөхөөсний ажил
- Боржин чулуу тавих нөхөөсний ажил
- Замыг асфальтаар нөхөх ажил тус бүрийг гүйцэтгэх 1м2-ийн үнийн саналыг ирүүлнэ үү.
Тавигдах ерөнхий шаардлага:
- Тохижилтын ажил хийх тусгай зөвшөөрөл (хүчинтэй байх)
- Зээлийн мэдээллийн сангийн лавлагаа
- Татвар нийгмийн даатгалын тодорхойлолт (өргүй байх)
- Санхүүгийн чадамжтай байх (2024 оны санхүүгийн тайлан)
- Ижил төстэй ажлын туршлага (гэрээ, гэрээ дүгнэсэн протокол)
- Ажил гүйцэтгэхэд шаардлагатай тоног төхөөрөмж, техникийн хэрэгслийн мэдээлэл
- Хариуцах ажилтны мэдээлэл (Барилгын инженертэй байх)
Хамтран ажиллах үнийн санал, танилцуулга материалаа Хот тохижилтын газар ОНӨААТҮГ (Баянзүрх дүүрэг, 1-р хороо, залуучуудын гудамж, сансрын тунель, өөрийн байр)-т 2025 оны 10 сарын 17-ны өдрийн 15:00 цагаас өмнө битүүмжлэн ирүүлнэ үү.
Холбогдох утас: 80360212
ХОТ ТОХИЖИЛТЫН ГАЗАР ОНӨААТҮГ