Зураг төсөв боловсруулах болон гадна тохижилтын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг аж ахуй нэгж байгууллагуудыг дараах ажлыг хийж гүйцэтгэх үнийн санал ирүүлэхийг урьж байна.
-Баянзүрх дүүргийн 11, 28, 33 дугаар хороодод “Автобусны буудлын тохижилтын ажил”-ын зураг төсөв боловруулах үйлчилгээ
-Бичил цэцэрлэгт хүрээлэн байгуулах ажлын зураг төсөв боловсруулах үйлчилгээ
-Баянзүрх дүүргийн 11, 28, 33 дугаар хороодод “Автобусны буудлын тохижилтын ажил” гүйцэтгэх
-Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо, Гэрэлтүүлгийн ажил гүйцэтгэх
Тавигдах ерөнхий шаардлага:
- Компанийн гэрчилгээ, танилцуулга ирүүлэх
- Тусгай зөвшөөрөл ирүүлэх
- Татварын тодорхойлолт ирүүлэх /өр төлбөргүй байх/
- Ажил олгогчийн нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тодорхойлолт ирүүлэх (өр төлбөргүй байх)
- 2022 оны санхүүгийн тайлан ирүүлэх (ашигтай ажилласан байх)
- Ижил төстэй ажлын туршлагын мэдээллийг ирүүлэх (Гэрээ, гэрээ дүгнэсэн протоколын хамт ирүүлэх, ирүүлээгүй тохиолдолд татгалзана.)
- Тохижилтын ажлыг гэрээнд заагдсан хугацаанд чанартай хийж гүйцэтгэх тухай мэдэгдэл ирүүлэх
- Харилцагч банкны тодорхойлолтыг зарласан өдрөөс хойш авсан байх (хугацаа хэтэрсэн зээлгүй байх)
- Үнийн саналыг албан бичгээр ирүүлэх
Хамтран ажиллах үнийн санал болон шаардлагатай материалаа цаасаар 09 дугаар сарын 19-ны өдрийн 17 цагаас өмнө Хот тохижилтын газар ОНӨААТҮГ (Баянзүрх дүүрэг, 1-р хороо, залуучуудын гудамж, сансрын тунель, өөрийн байр) хаягаар битүүмжлэн ирүүлнэ үү.
Сонирхсон байгууллагууд доорх утсаар холбогдож дэлгэрэнгүй мэдээлэл авна уу.
Холбогдох утас: 80360212
ХОТ ТОХИЖИЛТЫН ГАЗАР ОНӨААТҮГ