Гадна тохижилтын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг аж ахуй нэгж байгууллагуудыг Баянгол дүүргийн 14 дүгээр хороо, 40 дүгээр сургуулийн баруун талд, 17 дугаар сургуулийн зүүн талд хийгдэх гадна тохижилтын ажлыг хийж гүйцэтгэх үнийн саналыг холбогдох материалын хамт ирүүлэхийг урьж байна.
Тавигдах ерөнхий шаардлага:
- Компанийн танилцуулга ирүүлэх
- Тусгай зөвшөөрөл ирүүлэх
- Татвар нийгмийн даатгалын тодорхойлолт (өргүй байх)
- Санхүүгийн чадамжтай байх (сүүлийн нэг жил ашигтай ажилласан байх)
- Ижил төстэй ажлын туршлага (гэрээ, гэрээ дүгнэсэн протокол)
- Харилцагч банкны тодорхойлолт (хугацаа хэтэрсэн зээлгүй байх)
Хамтран ажиллах үнийн санал болон шаардлагатай материалаа 2023 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн 17 цагаас өмнө Хот тохижилтын газар ОНӨААТҮГ (Баянзүрх дүүрэг, 1-р хороо, залуучуудын гудамж, сансрын тунель, өөрийн байр) хаягаар ирүүлнэ үү.
Сонирхсон байгууллагууд доорх утсаар холбогдож дэлгэрэнгүй мэдээлэл авна уу.
Холбогдох утас: 80360212
ХОТ ТОХИЖИЛТЫН ГАЗАР ОНӨААТҮГ