НҮҮР ХУУДАС > ИЛ ТОД БАЙДАЛ > Өргөдөл гомдлын тайлан
“ХОТ ТОХИЖИЛТЫН ГАЗАР” ОНӨААТҮГ-ЫН 2023 ОНЫ
НЭГДҮГЭЭР УЛИРЛЫН ӨРГӨДӨЛ ГОМДЛЫН ТАЙЛАН
2023 оны 03 дугаар сарын 31 Улаанбаатар хот
Иргэд, ажилтан албан хаагчдаас өргөдөл гомдлыг E-Service, бүртгэлийн нэгдсэн лавлах 1800-1200, НҮНТ, ННЗБ, 11-11 төв, дижитал сити гэх мэт бүх төрлийн хэлбэрээр хүлээн авлаа.
Энэ улирлын байдлаар нийт 86 өргөдөл, гомдол хүлээн авснаас ажилтан албан хаагчдаас 70 хүсэлт, иргэдээс 12 гомдол, 3 санал, 1 зөрчил, 2022 оны 1 дүгээр улиралд 60 өргөдөл, гомдол хүлээн авснаас ажилтан албан хаагчдаас 56 хүсэлт, иргэдээс 4 гомдол ирүүлсэн байна. Харьцуулбал өргөдөл гомдлын тоо 14,3%, гомдол 3 дахин өссөн үзүүлэлттэй. 4 хүсэлт шийдвэрлэх шатандаа байна.
Д/д | Өргөдөл, гомдол хүлээн авсан хэлбэр | Нийт тоо | Хугацаа | Өсөлт бууралт | ||
2022 оны 1-р улирал | 2023 оны 1-р улирал | |||||
1 | НҮНТ | 1 | 0 | 1 | +1 | +1% |
2 | E-Service | 1 | 1 | 0 | -1 | -1% |
3 | Бүртгэлийн нэгдсэн лавлах 1800-1200 | 9 | 3 | 6 | +3 | +50% |
4 | ННЗБ | 117 | 56 | 61 | +5 | +10,8% |
5 | 11-11 төв | 17 | 0 | 17 | +17 | +17% |
6 | Дижитал сити | 1 | 0 | 1 | +1 | +1% |
Нийт | 146 | 60 | 86 | +26 | +14,3% |
2023 оны нэгдүгээр улиралд мэдээллийг агуулгаар нь 2022 оны нэгдүгээр улиралтай харьцуулж өсөлт бууралтаар харуулбал:
Д/д | Агуулга | Нийт тоо | Хугацаа | Өсөлт бууралт | ||
2022 оны 1-р улирал | 2023 оны 1-р улирал | |||||
1 | Санал | 3 | 0 | 3 | +3 | +3% |
2 | Гомдол | 16 | 4 | 12 | +8 | +33,3% |
2 | Хүсэлт | 126 | 56 | 70 | +14 | +12,5% |
3 | Зөрчил | 1 | 0 | 1 | +1 | +1% |
Нийт | 146 | 60 | 86 | +26 | +14,3% |
Тус газарт ирсэн өргөдөл, гомдлыг 1-3 хоногт шийдвэрлэж, хаахыг холбогдох ажилтнуудад анхааруулж, нийслэлийн зорилтот түвшинг 1 оронтой тоонд хүргэх зорилго тавин ажиллаж байна.
Он | Нийт | Шийдвэрлэсэн хугацаа | Хугацаандаа шийдвэрлэсэн | Хугацаа хэтэрсэн |
2022 он 1-р улирал | 56 | 4 хоног 9 цаг 58 минут | 56 | 0 |
2023 он 1-р улирал | 82 | 4 хоног 18 цаг 16 минут | 82 | 0 |
Иргэдээс ирүүлсэн гомдлын 7,23% нийтийн эзэмшлийн гудамж талбайн тохижилтын тухай, 4,82% хальтиргаа гулгаа цэвэрлэгээний тухай, 3,61% авто зам цэвэрлэгээ, ашиглалтын тухай, 2,41% нийтийн бие засах газрын тухай, ажилчдаас ирүүлсэн хүсэлтийн 38,55% ажлаас чөлөөлөгдөх тухай, 12,05% ажилд шилжих, дэвшин ажиллах тухай, 8,43%-ийг нийгмийн асуудал шийдвэрлүүлэх тухай, 8,43% цалинтай цалингүй чөлөө хүссэн тухай, 2,41% хүүхэд асрах чөлөөнөөс эргэж ажилдаа орох тухай байгаа нь дараах мэдээнээс харагдаж байна.
Өргөдөл, гомдлын хандалтын тайлан
Д/д | Ангилал | Өргөдөл, гомдлын тоо | Өргөдөл гомдлын хувь |
1 | Ажлаас чөлөөлөгдөх тухай | 32 | 38.55% |
2 | Ажилд шилжих, дэвшин ажиллах тухай | 10 | 12.05% |
3 | Нийгмийн асуудал шийдвэрлүүлэх тухай | 7 | 8.43% |
4 | Нийтийн эзэмшлийн гудамж, талбайн тохижилтын тухай | 6 | 7.23% |
5 | Хальтиргаа, гулгаа цэвэрлэгээний тухай | 4 | 4.82% |
6 | Цалинтай чөлөө хүсэх тухай | 4 | 4.82% |
7 | Авто зам цэвэрлэгээ, ашиглалтын тухай | 3 | 3.61% |
8 | Цалингүй чөлөө хүсэх тухай | 3 | 3.61% |
9 | Ажилд орох тухай | 2 | 2.41% |
10 | Нийтийн бие засах газрын тухай | 2 | 2.41% |
Нийт өргөдөл, гомдлын дүн | 82 | 100.00% |
Нэгдүгээр улиралд системд өдөрт нь багтаан хүлээн аваагүй зөрчил 9, өдөрт багтаан шилжүүлээгүй зөрчил 2 байна. зөрчил гаргасан удирдах албан тушаалтан, албан хаагчдад зөрчил дахин гаргахгүй байх талаар сануулан ажиллалаа.
ХАЯГ:
цаг агаар: