2025 оны 01 дүгээр сарын 20 Улаанбаатар хот
Д/д | Стратеги төлөвлөгөө болон үндэслэж байгаа бусад бодлогын баримт бичиг, хууль тогтоомж | Төсөв /сая.төг/ | Шалгуур үзүүлэлт | Суурь түвшин | Зорилтот түвшин | Хугацаа | Хариуцах нэгж | |
1. Нийслэлийн Засаг даргын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөр | ||||||||
Зорилт 1. Хот суурин газрыг дахин төлөвлөн хэрэгжүүлж төвлөрлийг сааруулах замаар иргэдийн амьдрах орчныг сайжруулна. | ||||||||
1.
| Арга хэмжээ 1.1. “20 минутын хот” зорилтот гэр хорооллыг орон сууцжуулах ажлын хүрээнд “Сэлбэ дэд төвийн орон сууцны иж бүрэн хороолол”-ын нөлөөлөлд өртсөн Сүхбаатар дүүргийн 14 дүгээр хорооны иргэн, хуулийн этгээдийн газар, эд хөрөнгийг нүүлгэн шилжүүлсэн нэгж талбарын цэвэрлэгээг хариуцан хийж гүйцэтгэнэ. | – | Нэгж талбар | 135 | 187 | I улирал | Авто бааз | |
Зорилт 2. Хог хаягдлын хэмжээг бууруулах төслүүдийг хэрэгжүүлж байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулна. | ||||||||
2. | Арга хэмжээ 2.1. Нөхөн сэргээлтийн ажилд захиалагчийн хяналт хэрэгжүүлж, ашиглалтад хүлээн авна. | 2,200.0 | Нөхөн сэргээх га талбай | 6 | 6 | II-III улирал | Төвлөрсөн хогийн цэгүүдийн менежментийн алба | |
Зорилт 3. Нийслэлийн хөгжлийн 2025 оны төлөвлөгөө | ||||||||
3. | Арга хэмжээ 3.1. Төвлөрсөн хогийн цэгүүдийг хашаажуулна. | Нарангийн энгэрийн төвлөрсөн хогийн цэг | 989.5 | у/м | – | 3250 | II-IV улирал | Төвлөрсөн хогийн цэгүүдийн менежментийн алба |
Цагаан давааны төвлөрсөн хогийн цэг | 962.1 | у/м | – | 3160 | ||||
4. | Арга хэмжээ 3.2. Төвлөрсөн хогийн цэгүүд рүү явах замыг хатуу хучилттай болгоно. | Цагаан давааны төвлөрсөн хогийн цэг | 3,500.0 | км | – | 2 | II-IV улирал | Төвлөрсөн хогийн цэгүүдийн менежментийн алба |
Морин давааны төвлөрсөн хогийн цэг | 3,500.0 | км | – | 2 | ||||
5. | Арга хэмжээ 3.3. Оршуулгын газрын орчны эрүүл аюулгүй байдлын ерөнхий шаардлага хотын стандартын хэрэгжилтийг хангуулна. | – | Байршлын тоо | 1 | 1 | II-IV улирал | Тохижилт үйлчилгээний алба | |
Зорилт 4. Нийслэлийн Засаг даргын 2025 оныг “Бүтээн байгуулалтын жил” болгон зарлах тухай А/01 дүгээр захирамж | ||||||||
6. | Арга хэмжээ 4.1. Граж буулгаж чөлөөлсөн газар дээр нөхөн сэргээлт, тохижилтын ажлыг бүрэн дуусгах | – | Байршлын тоо | 4 | 2 | II-IV улирал | Хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын хэлтэс | |
7. | Арга хэмжээ 4.2. Хүүхэд залуучуудын чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх, биеийн тамир спортоор хичээллэх нөхцөл боломжийг бүрдүүлэх 3*3 сагсан бөмбөгийн талбай байгуулах ажлыг бүрэн дуусгах | – | Байршлын тоо | 40 | 40 | II-IV улирал | Хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын хэлтэс | |
Зорилт 5. Хуулиар олгосон чиг үүргийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд | ||||||||
8. | Арга хэмжээ 5.1. Нийслэлийн төсвийн хөрөнгөөр худалдан авсан техникийг бүртгэлжүүлж, ашиглалтыг сайжруулах | – | Техникийн тоо | 3 | 13 | I-IV улирал | Санхүү бүртгэл, эдийн засгийн хэлтэс, Авто бааз | |
9. | Арга хэмжээ 5.2. Шилэн дансанд байгууллагын өмч, хөрөнгө зарцуулалт, өр авлага үүсгэх аливаа шийдвэр, батлагдсан орон тоонд орсон өөрчлөлтийг бүртгэж оруулах | – | Хугацаанд нь тайлагнах тоо | 12 удаа | 12 удаа | I-IV улирал | Санхүү бүртгэл, эдийн засгийн хэлтэс | |
10. | Арга хэмжээ 5.3. Газрын үйл ажиллагааны талаар хэвлэл мэдээллийн хэрэгслээр сурталчлах, цахим хуудасны байнгын үйл ажиллагааг хангаж мэдээ мэдээллийг шинэчлэх | – | Байршуулсан мэдээ, мэдээллийн тоо | 200 удаа | 200 удаа | I-IV улирал | Захиргаа хүний нөөцийн хэлтэс | |
11. | Арга хэмжээ 5.4. Байгууллагын 2025 оны эдийн засгийн зорилтот түвшиний үзүүлэлтийг ханган, ашигт ажиллагааг нэмэгдүүлэх, нийслэлийн өмчийн хөрөнгийн үр өгөөжийг сайжруулах | – | Зорилтот түвшний үзүүлэлтийн хувь | 100 | 100 | I-IV улирал | Хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын хэлтэс | |
12. | Арга хэмжээ 5.5. Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай болон Хотын Ерөнхий менежерийн шуурхай зөвлөгөөнөөс өгсөн үүрэг даалгаврын хэрэгжилтийг хангаж ажиллах | – | Үүрэг даалгаврын биелэлтийн хувь | 98 | 98 | I-IV улирал | Захиргаа хүний нөөцийн хэлтэс | |
13. | Арга хэмжээ 5.6. Байгууллагын ажилтан, албан хаагчдын сургалт, ажиллах нөхцөл, нийгмийн баталгааг хангах хөтөлбөрийг хэрэгжүүлэх 2025 оны төлөвлөгөөг боловсруулан батлуулж, хэрэгжилтийг хангуулах | – | Ажлын тоо хэмжээ | 6 | 6 | II-III улирал | Захиргаа хүний нөөцийн хэлтэс | |
14. | Арга хэмжээ 5.7. Өмч хөрөнгийн бүрэн бүтэн байдал, хадгалалт хамгаалалтыг сайжруулах чиглэлээр эд хөрөнгийн тооллого хийх, актлах шаардлагатай хөрөнгүүдийг холбогдох газарт уламжилж, балансаас хасуулах, шилжүүлэх | – | Тооллогын тоо | 2 удаа | 2 удаа | II, IV улирал | Санхүү бүртгэл, эдийн засгийн хэлтэс | |
15. | Арга хэмжээ 5.8. Дотоод хяналт шалгалтын дэд төлөвлөгөө боловсруулж хэрэгжилтийг хангаж ажиллах | – | Хяналт шалгалт хийх ажлын тоо | 12 удаа | 12 удаа | I-IV улирал | Дотоод хяналт, ХАБЭА-н хэлтэс | |
16. | Арга хэмжээ 5.9. Монгол бичгээр үйлдэх баримт бичгийн хэвлэмэл хуудас түүний бүрдэлд тавих үндсэн шаардлага MNS6395:2022 стандартын дагуу хэвлэмэл хуудсыг хэвлүүлж, албан хэрэг хөтлөлтийг крилл болон үндэсний хос бичгээр хөтлөх, ажилтан албан хаагчдын монгол бичгийн ур чавдарыг нэмэгдүүлэх | – | Хэрэгжилтийн хувь | – | 80 | I-IV улирал | Бүх хэлтэс, алба | |
17. | Арга хэмжээ 5.10. Нийслэлийн Засаг даргын 2023 оны 08 дугаар сарын 31-ний А/1024 тоот захирамжаар батлагдсан хотын хөгжлийн индексийг тооцох үзүүлэлтээс хог хаягдлын менежментийн түвшний хэрэгжилтийг хангаж ажиллана. | – | Хэрэгжилтийн хувь | – | 80 | I-IV улирал | Төвлөрсөн хогийн цэгүүдийн менежментийн алба | |
18 | Хариуцсан чиг үүргийн хүрээнд үүргийн шинжилгээ хийж, засаглалын тогтолцоог оновчтой болгох замаар үр ашгийг нэмэгдүүлж, удирдлагын тогтолцоонд реформ хийх ажлыг эхлүүлнэ. | – | Хэрэгжилтийн хувь | – | 100 | II-III улирал | Захиргаа хүний нөөцийн хэлтэс | |
19 | Хяналт мониторингийн тогтолцоог сайжруулж, олон улсын үнэлгээний систем нэвтрүүлэх ажлыг эхлүүлнэ. | Хэрэгжилтийн хувь | – | 100 | II-III улирал | Захиргаа хүний нөөцийн хэлтэс | ||
20 | Хариуцсан чиг үүргийн хүрээний албан ёсны болон захиргааны статистикийн мэдээллийг боловсруулах, тайлагнах тогтолцоог хөгжүүүлэх ажлыг эхлүүлнэ. | Хэрэгжилтийн хувь | – | 100 | II-III улирал | Захиргаа хүний нөөцийн хэлтэс | ||
21 | Байгууллагын 2024-2028 оны стратеги төлөвлөгөө боловсруулж батлуулан, хэрэгжилтийг ханган ажиллана. | Хэрэгжилтийн хувь | – | 100 | II-III улирал | Захиргаа хүний нөөцийн хэлтэс | ||
22 | Төрийн албан хаагчид ёс зүйн асуудлаар зөвлөгөө, мэдээлэл өгөх, удирдамж, заавраар хангах, сургалт, нөлөөллийн үйл ажиллагаа явуулах боломж, нөхцөл бүхий орчныг бүрдүүлж, Ёс зүйн дэд хорооны үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлнэ. | – | Үйл ажиллагааны хэрэгжилтийн хувь | 100 | 50 | II-III улирал | Захиргаа хүний нөөцийн хэлтэс | |
23 | Төрийн албан хаагчийн ёс зүйн хууль тогтоомжийг мөрдүүлэх, хэвшүүлэх, баримтлан ажиллахад чиглэсэн үйл ажиллагааг байгууллагын удирдлага манлайлан, Ёс зүйн дэд хорооны дэмжлэгтэйгээр тогтмол хэрэгжүүлнэ. | – | Үйл ажиллагааны хэрэгжилтийн хувь | 100 | 50 | II-III улирал | Захиргаа хүний нөөцийн хэлтэс | |
24 | Ёс зүйтэй төрийн албыг төлөвшүүлэхэд иргэний нийгэм, хувийн хэвшил, хэвлэл мэдээллийн байгууллагын оролцоог хангана. | – | Үйл ажиллагааны хэрэгжилтийн хувь | – | 100 | II-III улирал | Захиргаа хүний нөөцийн хэлтэс | |
25 | Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөр 2024-2030 он” хүрээнд үйл ажиллагааны төлөвлөгөө боловсруулж, хэрэгжилтийг ханган ажиллана. | – | Хэрэгжилтийн хувь | – | 100 | II-III улирал | Захиргаа хүний нөөцийн хэлтэс | |
Зорилт 6. Дүрмээр хүлээсэн чиг үүргийн хүрээнд | ||||||||
26 | Арга хэмжээ 6.1. Нийтийн эзэмшлийн гудамж зам талбайг угаах, цэвэрлэх, хог хаягдлыг цуглуулж ачиж тээвэрлэх | 7,832.0 | Цэвэрлэх замын тоо хэмжээ /км/ | 18 | 18 | I-IV улирал | Тохижилт үйлчилгээний алба | |
27 | Арга хэмжээ 6.2. Авто зам болон явган замын цас мөс, халтиргаа гулгааг арилгах | – | Замын тоо хэмжээ /км/ | 18 | 18 | I-IV улирал | Тохижилт үйлчилгээний алба, Авто бааз | |
28 | Арга хэмжээ 6.3. Төвлөрсөн хогийн цэгүүдийн үйл ажиллагааг эрхлэх ба хог хаягдлыг хөрсөөр дарж булах, ариутгах, халдваргүйжүүлэх | 5,000.0 | Ирсэн хогны хэмжээ /тн/ | 2001252 | 1375000 | I-IV улирал | Төвлөрсөн хогийн цэгүүдийн менежментийн алба | |
29 | Арга хэмжээ 6.4. Төвлөрсөн хогийн цэгт хог тээвэрлэж хүргэсэн машин техникийн дугуй, доод эд ангийг ариутгаж халдваргүйжүүлэх зардал, төвлөрсөн хогийн цэгүүдийн нэгдсэн камер, программ хангамжийн ашиглалт засвар үйлчилгээний зардал | 259.3 | Хэрэгжилтийн хувь | 100 | 100 | I-IV улирал | Төвлөрсөн хогийн цэгүүдийн менежментийн алба | |
30 | Арга хэмжээ 6.5. Алтан-Өлгий оршуулгын газрын арчлалт хамгаалалтыг хариуцах | 139.2 | Гүйцэтгэлийн хувь | 100 | 100 | I-IV улирал | Тохижилт үйлчилгээний алба | |
31 | Арга хэмжээ 6.6. Эзэнгүй нохой муурын устгасан сэг зэмийг дарж булах | 328.7 | Сэг зэмийн тоо | 78228 | 78228 | I-IV улирал | Төвлөрсөн хогийн цэгүүдийн менежментийн алба | |
Зорилт 7. Төрийн үйлчилгээний чанар хүртээмжийг сайжруулах ажлын хүрээнд | ||||||||
32 | Арга хэмжээ 7.1. “Төрийн албан хаагчийн ёсзүйн зөрчлөөс урьдчилан сэргийлэх соён гэгээрүүлэх үндэсний хөтөлбөр 2024-2030 он” хүрээнд үйл ажиллагааны төлөвлөгөө боловсруулж хэрэгжилтийг хангаж ажиллах | Хэрэгжилтийн хувь | – | 100 | II-III улирал | Захиргаа хүний нөөцийн хэлтэс | ||
33 | Арга хэмжээ 7.2. Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудын дундын мэдээллийн сан www.erp.ulaanbaatar.mn цахим хуудсыг ашиглаж, ирсэн бичгийн шийдвэрлэлтийн хугацааг 3 хоногт багтаан шийдвэрлэх, тайлан мэдээг хугацаанд нь тайлагнах | – | Бичгийн шийдвэрлэлтийн хугацаа /хоног/ | 4 | 3 | I-IV улирал | Захиргаа хүний нөөцийн хэлтэс | |
34 | Арга хэмжээ 7.3. Хөтлөгдөж дууссан баримт бичгүүдийг байгууллагын архивт холбогдох журмын дагуу хүлээн авах ажлыг зохион байгуулах | – | Хүлээн авсан баримтын тоо | 288 | 200 | II-III улирал | Захиргаа хүний нөөцийн хэлтэс | |
7 зорилтын хүрээнд 34 ажил хийхээр төлөвлөв.
2025 ОНЫ ГҮЙЦЭТГЭЛИЙН ТӨЛӨВЛӨГӨӨНИЙ БИЕЛЭЛТ
(Эхний хагас жилийн байдлаар)
2025 оны 06 дугаар сарын 05 Улаанбаатар хот
Д/д | Стратеги төлөвлөгөө болон үндэслэж байгаа бусад бодлогын баримт бичиг, хууль тогтоомж | Төсөв /сая.төг/ | Шалгуур үзүүлэлт | Суурь түвшин | Зорилтот түвшин | Хүрсэн түвшин буюу хэрэгжилт | Хувь | |
1. Нийслэлийн Засаг даргын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөр | ||||||||
Зорилт 1. Хот суурин газрыг дахин төлөвлөн хэрэгжүүлж төвлөрлийг сааруулах замаар иргэдийн амьдрах орчныг сайжруулна. | ||||||||
1.
| Арга хэмжээ 1.1. “20 минутын хот” зорилтот гэр хорооллыг орон сууцжуулах ажлын хүрээнд “Сэлбэ дэд төвийн орон сууцны иж бүрэн хороолол”-ын нөлөөлөлд өртсөн Сүхбаатар дүүргийн 14 дүгээр хорооны иргэн, хуулийн этгээдийн газар, эд хөрөнгийг нүүлгэн шилжүүлсэн нэгж талбарын цэвэрлэгээг хариуцан хийж гүйцэтгэнэ. | – | Нэгж талбар | 135 | 187 | НЗД-ын 2025 оны А/97 дугаар захирамжаар “Сэлбэ дэд төвийн орон сууцны иж бүрэн хороолол”-ын нөлөөлөлд өртсөн СБД-ийн 14 дүгээр хорооны иргэн, хуулийн этгээдийн газар чөлөөлөлтийн цэвэрлэгээний ажилд 01 дүгээр сарын 17-ноос эхэлж хүнд даацын ачааны машин-6, ковш-2, эксковатор 1, нийт 9 техник, 14 хүний бүрэлдэхүүнтэй ажиллаж 315 нэгж талбар цэвэрлэж, 1368 рейсээр 26,657,270 тн хог хаягдал тээвэрлэж, 320 нүхэн жорлон ариутгаж халдваргүйтгэн 512 удаагийн рейсээр 12,775,260 тн бохир ачиж зөөвөрлөсөн. | 100% | |
Зорилт 3. Нийслэлийн хөгжлийн 2025 оны төлөвлөгөө | ||||||||
2. | Арга хэмжээ 3.1. Төвлөрсөн хогийн цэгүүд рүү явах замыг хатуу хучилттай болгоно. | Морин давааны төвлөрсөн хогийн цэг | 3,500.0 | км | – | 2 | Европын сэргээн босголт, хөгжлийн банкнаас санхүүжүүлсэн Морин давааны төвлөрсөн хогийн цэгт хэрэгжиж буй “Хатуу хог хаягдал боловсруулах үйлдвэр” төслийн нэгжээс Морин давааны төвлөрсөн хогийн цэг хүртэлх 1.5 км авто замыг ашиглалтад оруулахаар 05 дугаар сараас эхлэн замын байгууламжийн ажлыг гүйцэтгэж байна. | 30% |
3. | Арга хэмжээ 3.2. Оршуулгын газрын орчны эрүүл аюулгүй байдлын ерөнхий шаардлага хотын стандартын хэрэгжилтийг хангуулна. | – | Байршлын тоо | 1 | 1 | Дүрмээр хүлээсэн чиг үүргийн хүрээнд Алтан-Өлгий оршуулгын газрын арчлалт хамгаалалтыг хариуцан ажиллаж, дохиолол хамгаалалтын системийг шинээр бүрэн нэвтрүүлж, оршуулгын газрын А корпуст чиглэлийн хяналтын камер-4ш, Б корпуст чиглэлийн хяналтын камер-2ш, 360 градус эргэж хөдөлгөөн мэдэрдэг камер-1ш, нийт 7 ш камер шинээр суурилуулснаас гадна Филипс ХХК-тай гэрээ байгуулж, гэрэлтүүлгийн ажлыг бүрэн шийдвэрлэснээр дээрхи газрын харуул хамгаалалтыг орчин үеийн дохиолол хамгаалалтын систем рүү бүрэн шилжүүлсэн. | 100% | |
Зорилт 4. Нийслэлийн Засаг даргын 2025 оныг “Бүтээн байгуулалтын жил” болгон зарлах тухай А/01 дүгээр захирамж | ||||||||
4. | Арга хэмжээ 4.1. Граж буулгаж чөлөөлсөн газар дээр нөхөн сэргээлт, тохижилтын ажлыг бүрэн дуусгах | – | Байршлын тоо | 4 | 2 | Нийслэлийн Засаг даргын 2022 оны А/225 дугаар захирамжаар граж хайс хашлага буулгаж чөлөөлсөн газар дээрх нөхөн сэргээлт хийх, явган зам, ногоон байгууламжийн барилгын ажил, зөвлөх үйлчилгээ хийх ажил нийт 28 байршилд хийгдэж эхэлснээс 2024 онд үлдсэн 5 байршилд улсын комисс ажиллуулан ашиглагч талд хүлээлгэн өгч ажлыг бүрэн дуусгасан. | 100% | |
5. | Арга хэмжээ 4.2. Хүүхэд залуучуудын чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх, биеийн тамир спортоор хичээллэх нөхцөл боломжийг бүрдүүлэх 3*3 сагсан бөмбөгийн талбай байгуулах ажлыг бүрэн дуусгах | – | Байршлын тоо | 40 | 40 | Нийт 34 байршлаас үлдсэн 25 байршилд улсын комисс ажиллуулан ашиглагч талд хүлээлгэн өгч ажлыг бүрэн дуусгасан. | 100% | |
Зорилт 5. Хуулиар олгосон чиг үүргийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд | ||||||||
6. | Арга хэмжээ 5.2. Шилэн дансанд байгууллагын өмч, хөрөнгө зарцуулалт, өр авлага үүсгэх аливаа шийдвэр, батлагдсан орон тоонд орсон өөрчлөлтийг бүртгэж оруулах | – | Хугацаанд нь тайлагнах тоо | 12 удаа | 12 удаа | Шилэн дансны мэдээллийг /байгууллагын өмч, хөрөнгө, мөнгө зарцуулах, өр авлага үүсгэх аливаа шийдвэр, батлагдсан орон тоонд орсон өөрчлөлт, 5 сая төгрөгөөс дээш үнийн дүн бүхий орлого зарлагыг бүртгэж/ тайлант хугацаанд нь оруулж мэдээлэн, тайланг хугацаанд нь холбогдох газарт илгээсэн. | 100% | |
7. | Арга хэмжээ 5.3. Газрын үйл ажиллагааны талаар хэвлэл мэдээллийн хэрэгслээр сурталчлах, цахим хуудасны байнгын үйл ажиллагааг хангаж мэдээ мэдээллийг шинэчлэх | – | Байршуулсан мэдээ, мэдээллийн тоо | 200 удаа | 200 удаа | Газрын htg.ub.gov.mn вэбсайтыг шинэчлэн боловсронгуй болгож, 7 хоногт 2-3 удаа мэдээ мэдээллийг ил тод байршуулж олон нийтэд мэдээлж түгээхээс гадна Ub west-admin хот нийтийн аж ахуйн салбарын нэгдсэн групп, Хот тохижилтын газар албан ёсны бүх ажилчдын нэгдсэн групп, Нийслэлийн хот тохижилтын газар ОНӨААТҮГ-ын цахим хуудсуудад өдөр бүр 2-5 удаа өдөр тутмын мэдээ мэдээллүүдийг мэдээлэхээс гадна сэрэмжлүүлэг мэдээ болон эерэг нөлөөлөл бүхий фото постерыг цахим сувгуудаар сар тутам шинэчлэн олон нийтэд мэдээлж, байгууллагын албан ёсны пэйж хуудсаар дамжуулан мэдээ бэлтгэн иргэдэд түгээж мэдээлж байна. | 100% | |
8. | Арга хэмжээ 5.4. Байгууллагын 2025 оны эдийн засгийн зорилтот түвшиний үзүүлэлтийг ханган, ашигт ажиллагааг нэмэгдүүлэх, нийслэлийн өмчийн хөрөнгийн үр өгөөжийг сайжруулах | – | Зорилтот түвшний үзүүлэлтийн хувь | 100 | 100 | Тус газрын удирдах зөвлөлийн 2025 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн 03 дугаар тогтоолоор 2025 оны нийт орлогыг 14,791,870.4 мянган төгрөг, нийт зардлыг 14,763,843.9 мянган төгрөг, ашиг 28,026.5 мянга төгрөг, борлуулалтын нэг төгрөгт ногдох зардал 1 төгрөг байхаар эдийн засгийн зорилтот түвшинг батлагдсан. 2025 оны 05 дугаар сарын 31-ний гүйцэтгэлээр 6,019,707.4 мянган төгрөгийн орлого бүрдүүлж, 6,393,026.4 мянган төгрөгийн зардал гаргаж, 373,319.1 мянган төгрөгийн алдагдалтай ажилласан байна. Улаанбаатар хотын захирагчийн ажлын албатай байгуулсан гэрээний дагуу санхүүжилтийн орлого дараа сарын 15-ны өдөр ордогтой холбоотойгоор тайлант сард алдагдалтай харагдаж байна. | 70% | |
9. | Арга хэмжээ 5.5. Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай болон Хотын Ерөнхий менежерийн шуурхай зөвлөгөөнөөс өгсөн үүрэг даалгаврын хэрэгжилтийг хангаж ажиллах | – | Үүрэг даалгаврын биелэлтийн хувь | 98 | 98 | Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөнөөс тус газрын чиг үүрэгтэй хамаарал бүхий 1 удаагийн 1 үүрэг даалгавар, Ерөнхий менежерийн шуурхай зөвлөгөөнөөс газрын чиг үүрэгтэй хамаарал бүхий 5 удаагийн 6 үүрэг даалгавар өгөгдсөний дагуу хэрэгжилтийг бүрэн хангаж ажиллалаа. | 100% | |
10. | Арга хэмжээ 5.6. Байгууллагын ажилтан, албан хаагчдын сургалт, ажиллах нөхцөл, нийгмийн баталгааг хангах хөтөлбөрийг хэрэгжүүлэх 2025 оны төлөвлөгөөг боловсруулан батлуулж, хэрэгжилтийг хангуулах | – | Ажлын тоо хэмжээ | 6 | 6 | Тус газрын сургалт, нийгмийн баталгааг хангах 2025 оны төлөвлөгөө боловсруулж, 6 ажил хийхээр төлөвлөж эхний хагас жилийн байдлаар 4 ажлыг бүрэн хийж гүйцэтэглэээ. Үүнд: – Ажилтан, албан хаагчдын монгол бичгийн ур чадварыг нэмэгдүүлэх сургалтад зорилгоор НЗДТГ-аас зохион байгуулсан монгол бичгийн сургалтанд 5 мэргэжилтэн хамруулж, НЗДТГ-ын Төрийн захиргаа удирдлагын хэлтсийн сургагч багш н.Отгочимэгээс 8 цагийн монгол бичгийн сургалтыг танхимаар буюу ажлын байранд зохион байгуулж, 24 ажилтан албан хаагчийг хамрууллаа. – Урьдчилан сэргийлэх үзлэгийг Улсын 1 дүгээр төв эмнэлэгтэй хамтарч, зохион байгуулан 141 ажилтан албан хаагчийг хамрууллаа. – Нийгмийн асуудлыг шийдвэрлэхэд анхаарч, 24 ажилтан, албан хаагчид буцалтгүй тусламж үзүүлэв. – Ажилтан, албан хаагчдын ажиллах нөхцөл боломжийг сайжруулах, ажлын бүтээмжийг нэмэгдүүлэх зорилгоор авто баазын диспечтерийн өрөө, 00-н өрөө, няравын өрөө болон засварчдын өрөөнүүдийг иж бүрэн засварлахаас гадна жолооч нарт шинээр өрөө тохижуулж өгсөн. | 100% | |
11. | Арга хэмжээ 5.7. Өмч хөрөнгийн бүрэн бүтэн байдал, хадгалалт хамгаалалтыг сайжруулах чиглэлээр эд хөрөнгийн тооллого хийх, актлах шаардлагатай хөрөнгүүдийг холбогдох газарт уламжилж, балансаас хасуулах, шилжүүлэх | – | Тооллогын тоо | 2 удаа | 2 удаа | Байгууллагын өмч хөрөнгийн тооллогыг жилд 2 удаа зохион байгуулахаар төлөвлөснөөс эхний хагас жилийн өмч хөрөнгийн тооллогыг 06 дугаар сарын 20-наас 30-ны хооронд зохион байгуулахаар газрын даргын 2025 оны А/41 тоот тушаалаар ажлын хэсэг байгуулагдсан. | 50% | |
12. | Арга хэмжээ 5.8. Дотоод хяналт шалгалтын дэд төлөвлөгөө боловсруулж хэрэгжилтийг хангаж ажиллах | – | Хяналт шалгалт хийх ажлын тоо | 12 удаа | 12 удаа | 2025 онд хийх дотоод хяналт шалгалтын төлөвлөгөөнд 15 ажил хийхээр тусгаж, төлөвлөгөөт ба төлөвлөгөөт бус хяналт шалгалтыг 6 удаа хийж илтгэх хуудсаар газрын даргад танилцуулж, илэрсэн зөрчлүүдийг арилгахад зөвлөгөө зөвлөмж өгч, хэрэгжилтэд хяналт тавьж ажиллалаа. | 100% | |
13. | Арга хэмжээ 5.9. Монгол бичгээр үйлдэх баримт бичгийн хэвлэмэл хуудас түүний бүрдэлд тавих үндсэн шаардлага MNS6395:2022 стандартын дагуу хэвлэмэл хуудсыг хэвлүүлж, албан хэрэг хөтлөлтийг крилл болон үндэсний хос бичгээр хөтлөх, ажилтан албан хаагчдын монгол бичгийн ур чадварыг нэмэгдүүлэх | – | Хэрэгжилтийн хувь | – | 80 | Байгууллагын 2025 оны гүйцэтгэлийн төлөвлөгөөнд монгол бичгээр үйлдэх баримт бичгийн хэвлэмэл хуудас түүний бүрдэлд тавих үндсэн шаардлага MNS6395:2022 стандартын дагуу хэвлэмэл хуудсыг хэвлүүлж, албан хэрэг хөтлөлтийг крилл болон үндэсний хос бичгээр хөтлөн, монгол бичгээр зохион бүрдүүлсэн баримт бичгийг хянан найруулах чиг үүргийг архив, албан хэрэг хөтлөлт хариуцсан мэргэжилтний албан тушаалын тодорхойлолтод тусгасан. Ажилтан, албан хаагчдын монгол бичгийн ур чадварыг нэмэгдүүлэх ажлын хүрээнд эхний хагас жилийн байдлаар НЗДТГ-аас зохион байгуулсан сургалтад 5 албан хаагч, байгууллага дээр танхимын 8 цагийн сургалтыг зохион байгуулж 24 ажилтан албан хаагчийг хамруулав. | 100% | |
14. | Арга хэмжээ 5.10. Нийслэлийн Засаг даргын 2023 оны 08 дугаар сарын 31-ний А/1024 тоот захирамжаар батлагдсан хотын хөгжлийн индексийг тооцох үзүүлэлтээс хог хаягдлын менежментийн түвшний хэрэгжилтийг хангаж ажиллана. | – | Хэрэгжилтийн хувь | – | 80 | Тус газар нь Нарангийн энгэр, Цагаандаваа, Морин давааны төвлөрсөн хогийн цэгүүдийн үйл ажиллагааг дүрмээр хүлээсэн чиг үүргийн хүрээнд хариуцан ажиллаж, 24 цагийн турш хог хүлээн авч, тасралтгүй үйл ажиллагаагаа явуулж байна. Иргэн, аж ахуй нэгж байгууллага, нийтийн эзэмшлийн гудамж зам талбайгаас гарсан 855849 тн хог хаягдлыг хүлээн авч ландфилл технологийн дагуу хөрсөөр дарж булсан. Хариуцсан гудамж зам талбайн 18км замын цэвэрлэгээ үйлчилгээнд зам талбайн үйлчлэгч-24, мэргэжилтэн-1, хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн мэргэжилтэн-1, хог тээврийн 2 машин өдөр бүр ажиллаж, ажилд гарч буй ажилчдыг ажлын хувцас, багаж хэрэгслэл /хогийн сав, түмбэ, шүүр, хүрз зэрэг/-ээр ханган, хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны зааварчилгааг өглөө бүр өгч хэвшсэн. | 100% | |
15. | Байгууллагын 2024-2028 оны стратеги төлөвлөгөө боловсруулж батлуулан, хэрэгжилтийг ханган ажиллана. | Хэрэгжилтийн хувь | – | 100 | Газрын даргын 2025 оны А/40 тоот тушаалаар байгууллагын 2025-2028 оны стратеги төлөвлөгөө боловсруулах ажлын хэсэг байгуулж, төлөвлөгөөний төслийг боловсруулж байна. | 50% | ||
16. | Төрийн албан хаагчид ёс зүйн асуудлаар зөвлөгөө, мэдээлэл өгөх, удирдамж, заавраар хангах, сургалт, нөлөөллийн үйл ажиллагаа явуулах боломж, нөхцөл бүхий орчныг бүрдүүлж, Ёс зүйн дэд хорооны үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлнэ. | – | Үйл ажиллагааны хэрэгжилтийн хувь | 100 | 50 | “Төрийн албан хаагчийн ёсзүйн зөрчлөөс урьдчилан сэргийлэх соён гэгээрүүлэх үндэсний хөтөлбөр 2024-2030 он” хэрэгжилтийг хангах төлөвлөгөөний дагуу сургалтуудыг шат дараатай хийхээр төлөвлөснөөс эхний хагас жилийн байдлаар Үйлдвэрчний эвлэлийн хороотой хамтарч “Манлайлал ба байгууллагын стрессийн менежмент” сургалтыг Авто бааз, Төвлөрсөн хогийн цэгүүдийн менежментийн алба, Тохижилт үйлчилгээний албаны ажлын байруудад зохион байгуулж, 120 ажилтан албан хаагчийг хамрууллаа. | 80% | |
17 | Төрийн албан хаагчийн ёс зүйн хууль тогтоомжийг мөрдүүлэх, хэвшүүлэх, баримтлан ажиллахад чиглэсэн үйл ажиллагааг байгууллагын удирдлага манлайлан, Ёс зүйн дэд хорооны дэмжлэгтэйгээр тогтмол хэрэгжүүлнэ. | – | Үйл ажиллагааны хэрэгжилтийн хувь | 100 | 50 | Төрийн албан хаагчийн ёс зүйн зөрчлөөс урьдчилан сэргийлэх, нийгмийн сэтгэл зүйд эергээр нөлөөлөх, байгууллагын үйл ажиллагааг олон нийтэд түгээх, таниулах мэдээлэх зорилгоор контент бүтээх ажлыг Хөх-ах НҮТББ-н Itoim.mn хэвлэл мэдээллийн байгууллагааар гүйцэтгүүлж байна. | 70% | |
18 | Ёс зүйтэй төрийн албыг төлөвшүүлэхэд иргэний нийгэм, хувийн хэвшил, хэвлэл мэдээллийн байгууллагын оролцоог хангана. | – | Үйл ажиллагааны хэрэгжилтийн хувь | – | 100 | Тус газрын үндсэн чиг үүрэг, үйл ажиллагаатай холбоотой цаг үеийн мэдээ мэдээллийг олон нийтэд сурталчлан таниулах зорилгоор Хөх-ах НҮТББ-н Itoim.mn хэвлэл мэдээллийн байгууллагатай 2025 онд 25/49 тоот гэрээ, Erennews.mn мэдээллийн сувагтай 25/51 тоот гэрээ, Topnews.mn-тнй 25/50 тоот гэрээ, Монголын сэтгүүлзүйн эрхийг хамгаалах холбоо НҮТББ-ын харьяа Туг.мн мэдээллийн сувагтай 25/49 тоот “Ажил” гүйцэтгэх гэрээг тус тус байгуулан хамтран ажиллаж байна. | 100% | |
19 | Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөр 2024-2030 он” хүрээнд үйл ажиллагааны төлөвлөгөө боловсруулж, хэрэгжилтийг ханган ажиллана. | – | Хэрэгжилтийн хувь | – | 100 | Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөр 2023-2030 он хүрээнд 4 ажил хийхээр төлөвлөж, эхний хагас жилийн байдлаар 2 ажлын хэрэгжилтийг ханган ажиллав. | 80% | |
Зорилт 6. Дүрмээр хүлээсэн чиг үүргийн хүрээнд | ||||||||
20 | Арга хэмжээ 6.1. Нийтийн эзэмшлийн гудамж зам талбайг угаах, цэвэрлэх, хог хаягдлыг цуглуулж ачиж тээвэрлэх | 7,832.0 | Цэвэрлэх замын тоо хэмжээ /км/ | 18 | 18 | Улаанбаатар хотын Ерөнхий менежертэй байгуулсан гэрээний дагуу 18 км замын цэвэрлэгээ үйлчилгээнд 30 зам талбайн үйлчлэгч, хог тээврийн машин-2, зам цэвэрлэгээний шүүртэй машин-2 ажиллаж, иргэдийн цэвэр, эрүүл аюулгүй орчинд амьдрах нөхцлийг бүрдүүлж ажиллав. Цэвэрлэгээ үйлчилгээний менежментийг сайжруулах ажлын хүрээнд нийтийн эзэмшлийн гудамж зам талбайн хог хаягдал цуглуулалт, тээвэрлэлтийг сайжруулах, авто замын ачаалал ихсэхээс өмнө хогийн сав суллах, хог ачилт хийх, зам цэвэрлэгээний тусгай зориулалтын машинуудаар замын нуухны шороо тоосыг соруулж, цэвэрлэж байгаа нь цэвэрлэгээ үйлчилгээг орчин үеийн техниктэй хослуулах, хүний хөдөлмөрийг хөнгөвчлөх зэрэг давуу талтай бөгөөд 7 хоногт 3-4 удаагийн давтамжтайгаар цэвэрлэгээ үйлчилгээ хийж байна. Тайлант хугацаанд замын цэвэрлэгээнээс гарсан 866,8 тн хог хаягдал болон цас мөсийг ачиж тээвэрлэсэн байна. | 100% | |
21 | Арга хэмжээ 6.2. Авто зам болон явган замын цас мөс, халтиргаа гулгааг арилгах | – | Замын тоо хэмжээ /км/ | 18 | 18 | 2024-2025 оны өвөлжилтийн бэлтгэл ажлын хүрээнд 200 тн бодис, 97,5 давс нөөцөлснөөс 8тн давс, 125 тн бодис замын халтиргаа гулгааг арилгахад зарцуулсан байна. | 100% | |
22 | Арга хэмжээ 6.3. Төвлөрсөн хогийн цэгүүдийн үйл ажиллагааг эрхлэх ба хог хаягдлыг хөрсөөр дарж булах, ариутгах, халдваргүйжүүлэх | 5,000.0 | Ирсэн хогны хэмжээ /тн/ | 2001252 | 1375000 | Нийслэлийн 6 дүүргийн аж ахуйн нэгж албан байгууллага, иргэд болон нийтийн эзэмшлийн гудамж зам талбайн цэвэрлэгээнээс гарсан хог хаягдлыг төвлөрсөн хогийн цэгүүдэд 24 цагийн турш хүлээн авч, ландфилл технологийн дагуу хөрсөөр хучиж устгадаг. Эхний 5 сарын байдлаар төвлөрсөн хогийн цэгүүдэд 885,849 тонн хог хаягдал ирснийг ландфилл технологийн дагуу шороогоор хучилт хийв. | 100% | |
23 | Арга хэмжээ 6.4. Төвлөрсөн хогийн цэгт хог тээвэрлэж хүргэсэн машин техникийн дугуй, доод эд ангийг ариутгаж халдваргүйжүүлэх зардал, төвлөрсөн хогийн цэгүүдийн нэгдсэн камер, программ хангамжийн ашиглалт засвар үйлчилгээний зардал | 259.3 | Хэрэгжилтийн хувь | 100 | 100 | Төвлөрсөн хогийн цэгүүдийн ариутгал халдваргүйтгэл хийх төхөөрөмжийг шинэчлэхээр бэлтгэл ажлыг хангаж, 5х7 хэмжээтжэй нүх ухаж хайрга дэвсэж нягтаршуулж цутгалт хийж, төхөөрөмж угсрах ажил хийгдэж байна. Шинэ төхөөрөмжөөр мананцар үүсгэн хог тээврийн машинуудад ариутгал халдваргүйтгэл хийнэ. Уг төхөөрөмж нь өдөрт 8:00-17:00 цагийн хооронд дунджаар 300-350 удаагийн давтамжтай төвлөрсөн хогийн цэгээс гарах хог тээврийн автомашинуудын явах доод эд ангийг ариутгаж халдваргүйжүүлнэ. | 50% | |
24 | Арга хэмжээ 6.5. Алтан-Өлгий оршуулгын газрын арчлалт хамгаалалтыг хариуцах | 139.2 | Гүйцэтгэлийн хувь | 100 | 100 | Дүрмээр хүлээсэн чиг үүргийн хүрээнд Алтан-Өлгий оршуулгын газрын арчлалт хамгаалалтыг хариуцан ажиллаж, дохиолол хамгаалалтын системийг шинээр бүрэн нэвтрүүлж, оршуулгын газрын А корпуст чиглэлийн хяналтын камер-4ш, Б корпуст чиглэлийн хяналтын камер-2ш, 360 градус эргэж хөдөлгөөн мэдэрдэг камер-1ш, нийт 7 ш камер шинээр суурилуулснаас гадна Филипс ХХК-тай гэрээ байгуулж, гэрэлтүүлгийн ажлыг бүрэн шийдвэрлэснээр дээрхи газрын харуул хамгаалалтыг орчин үеийн дохиолол хамгаалалтын систем рүү бүрэн шилжүүлсэн. | 100% | |
25 | Арга хэмжээ 6.6. Эзэнгүй нохой муурын устгасан сэг зэмийг дарж булах | 328.7 | Сэг зэмийн тоо | 78228 | 78228 | Цагаан давааны төвлөрсөн хогийн цэгт 37221ш нохой, муурын сэг зэм ирснийг устгалд оруулав. | 100% | |
Зорилт 7. Төрийн үйлчилгээний чанар хүртээмжийг сайжруулах ажлын хүрээнд | ||||||||
26 | Арга хэмжээ 7.1. “Төрийн албан хаагчийн ёсзүйн зөрчлөөс урьдчилан сэргийлэх соён гэгээрүүлэх үндэсний хөтөлбөр 2024-2030 он” хүрээнд үйл ажиллагааны төлөвлөгөө боловсруулж хэрэгжилтийг хангаж ажиллах | Хэрэгжилтийн хувь | – | 100 | “Төрийн албан хаагчийн ёсзүйн зөрчлөөс урьдчилан сэргийлэх соён гэгээрүүлэх үндэсний хөтөлбөр 2024-2030 он” хэрэгжилтийг хангах төлөвлөгөө боловсруулж 3 ажил хийхээр төлөвлөснөөс байгууллага төрийн албан хаагчийн ёс зүйн хууль тогтоомжийг мөрдүүлж, ёс зүйтэй, шударга ажиллах талаар ойлголт, хандлага, соёлын өөрчлөлт бий болгоход чиглэсэн ажлын байран дахь сургалтыг газрын Үйлдвэрчний эвлэлийн хороотой хамтарч “Манлайлал ба байгууллагын стрессийн менежмент” сургалтыг Авто бааз, Төвлөрсөн хогийн цэгүүдийн менежементийн алба, Тохижилт үйлчилгээний албаны ажлын байруудад зохион байгуулж, 120 ажилтан албан хаагчийг хамрууллаа. | 80% | ||
27 | Арга хэмжээ 7.2. Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудын дундын мэдээллийн сан www.erp.ulaanbaatar.mn цахим хуудсыг ашиглаж, ирсэн бичгийн шийдвэрлэлтийн хугацааг 3 хоногт багтаан шийдвэрлэх, тайлан мэдээг хугацаанд нь тайлагнах | – | Бичгийн шийдвэрлэлтийн хугацаа /хоног/ | 4 | 3 | Тайлант хугацаанд тус газар нь 205 бичиг илгээж, холбогдох газруудаас 896 бичиг ирснийг нь шийдвэрлэж, шийдвэрлэлт 96 хувийн гүйцэтгэлтэй байна. | 96% | |
28 | Арга хэмжээ 7.3. Хөтлөгдөж дууссан баримт бичгүүдийг байгууллагын архивт холбогдох журмын дагуу хүлээн авах ажлыг зохион байгуулах | – | Хүлээн авсан баримтын тоо | 288 | 200 | 2024 онд хөтлөгдөж дууссан байнга хадгалах-75, түр хадгалах-183, 70 жил хадгалах-43, нийт 301 баримтыг байгууллагын архивт хүлээн авч хадгаламжийн нэгж үүсгэсэн. | 100% | |
7 зорилтын хүрээнд 34 ажил хийхээр төлөвлөснөөс эхний хагас жилийн байдлаар 28 ажил 87 хувийн гүйцэтгэлтэй байна.
ХАЯГ:
цаг агаар: