Эрхэм та бүхнийхээ энэ өдрийн амар амгаланг эрэн мэндчилье!
Монгол улсын нийт хүн амын тал хувь нь оршин сууж буй нийслэл Улаанбаатар хотын иргэдийн тав тух, эрүүл, аюулгүй цэвэр цэмцгэр байдлын төлөө ажиллах нь маш том үүрэг, хариуцлага юм.
Манай байгууллага нь үйл ажиллагаандаа Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр, Монгол улсын эдийн засаг нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэл, Нийслэлийг хөгжүүлэх үндсэн чиглэл, Нийслэлийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөртэй уялдуулан 2025-2028 оны стратеги төлөвлөгөөний хүрээнд хүний нөөцийн бодлого, үйл ажиллагааны ил тод байдал, санхүү эдийн засгийн оновчтой төлөвлөлт, Хөдөлмөрийн дотоод журам, ажилтан албан хаагчдын ажиллах нөхцөл, цалин урамшууллын систем, хөдөлмөр аюулгүй байдал, эрүүл ахуй, хяналтын тогтолцоог ханган ажиллаж байна.
Цаашид жилийн 4 улирал дамжин гудамж, талбайд ажиллаж байгаа ажилчдынхаа хөдөлмөрийг хөнгөвчлөх дэвшилтэт техник, технологийг ажил үйлчилгээндээ нэвтрүүлж хотын хөгжлийн салшгүй хэсэг болсон үр өгөөжтэй, иргэдийн эрүүл, аюулгүй байдлыг хангах, нийслэл хотдоо өнгө үзэмжтэй цэвэр орчин бүрдүүлэх, шинэ менежментийг удирдлага болгон ажиллах болно.
Иргэдийн ухамсар соёлыг дээшлүүлэх, хүүхэд багачуудад эерэг ойлголт, мэдлэг олгоход чиглэсэн арга хэмжээ өрнүүлэн – иргэд, аж ахуйн нэгж бүрийн оролцоо хүчин чармайлт “Ирээдүйн бидний- Миний-Таны хот” хөгжин цэцэглэхэд үнэ цэнэтэйг хэлэхэд таатай байна. Сайн сайхан үйлс бүхэн дэлгэртүгэй.
ХОТ ТОХИЖИЛТЫН ГАЗРЫН ДАРГА Г.УУГАНБАЯР