Битум нийлүүлэх тухай

Огноо: 2016.04.13

Тендер шалгаруулалтын нэр:Битум нийлүүлэх

Тендер шалгаруулалтын дугаар: БН-НТШ 2016

“Нийтийн үйлчилгээний Улаанбаатар нэгтгэл” ОНӨААТҮГ нь эрх бүхий тендерт оролцогчдоос Асфальт бетоны үйлдвэрт битум нийлүүлэх тухай битүүмжилсэн тендер ирүүлэхийг урьж байна.

Тендерийн баримт бичгийг (хүсвэл нэмэлт хувийг) албан бичгээр хүсэлтээ гаргаж, эргэж төлөгдөхгүй нөхцөлтэйгөөр  50.000 (Тавин мянга) төгрөг эсхүл түүнтэй тэнцэх хэмуээний чөлөөтэй хөрвөх валютаар худалдан авч болно.

Тендрийн баримт бичиг худалдаж авах үнийг “Нийтийн үйлчилгээний Улаанбаатар нэгтгэл” ОНӨААТҮГ-ын Улаанбаатар банк дахь  2600076037 тоот дансанд тушааж материалыг тус газрын 208 тоот өрөөнөөс авна уу.

Тендер нь түүнийг нээсэн өдрөөс эхлэн 45 хоногийн дотор хүчинтэй байна.

Тендерийн хамт тендерт оролцохоор  санал болгож байгаа үнийн дүнгийн 1 (Нэг) хувьтай тэнцэх хэмжээний тендерийн баталгааг ирүүлнэ.

Тендерийг 2016 оны 05 дугаар 13-ны өдрийн 10.00 өмнө доорх хаягаар ирүүлэх ба нээлтэд оролцох хүсэлтэй тенхдерт оролцогчдыг байлцуулан тендерийг тухайн өдрийн 10 цаг 30 минутад нээнэ.

Гадаадын этгээд тендер ирүүлэх эрхтэй.

Сонирхсон этгээд тендерийн баримт бичиг болон бусад мэдээллийг доорх хаягаар авч болно.

Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг 14 дүгээр хороолол-6, Жуковын өргөн чөлөө

Утас:453501, 91040114

Сэтгэгдэл үлдээх

Одоор тэмдэглэгдсэн хэсгийг заавал бөглөх ёстой. Required fields are marked *

*