ТЕНДЕРИЙН УРИЛГА

Тендер шалгаруулалтын нэр: “Улаанбаатар хотын нийтийн эзэмшлийн гудамж, талбайн ногоон байгууламжийн арчилгаа, нөхөн сэргээлт”-ийн ажлыг гүйцэтгэхэд шаардагдах нэг наст цэцгийн үрсэлгээ

Тендер шалгаруулалтын дугаар: ННЦ-01/2014

“Нийтийн Үйлчилгээний Улаанбаатар Нэгтгэл” ОНӨААТҮГ нь эрх бүхий тендерт оролцогчдоос Улаанбаатар хотын нийтийн эзэмшлийн гудамж, талбайн ногоон байгууламжийн арчилгаа, нөхөн сэргээлт”-ийн ажлыг гүйцэтгэхэд шаардагдах нэг наст цэцгийн үрсэлгээ нийлүүлэх тухай битүүмжилсэн тендер ирүүлэхийг урьж байна.

Тендерийн баримт бичгийг (хүсвэл нэмэлт хувийг) бичгээр хүсэлтээ гаргаж, эргэж төлөгдөхгүй нөхцөлтэйгээр иж бүрдэлээр нь 50,000 (Тавин мянга) төгрөг, эсхүл түүнтэй тэнцэх хэмжээний чөлөөтэй хөрвөх валютаар худалдан авч болно. Тендерийн баримт бичиг худалдаж авах үнийг “Нийтийн Үйлчилгээний Улаанбаатар Нэгтгэл” ОНӨААТҮГ-ын Голомт банк дахь 8125001574 тоот дансанд тушааж тус компанийн 208 тоот өрөөнөөс худалдан авна уу. Тендер нь түүнийг нээсэн өдрөөс эхлэн45 хоногийн дотор хүчинтэй байна.

Тендерт оролцогч нь Санхүүгийн болон туршлагын дараах шаардлагыг хангасан байна.

Үүнд:

Жилийн борлуулалтын хэмжээ:    

             Санал болгож буй багцын үнийн дүнгийн 50 хувиас багагүй байх

Аудитаар баталгаажсан санхүүгийн тайлан ирүүлэх жилийн тоо: 2 (2012, 2013)

Хэрэгжүүлсэн ижил төстэй ажлын төсөвт өртөг

Багц-1 Давхар дэлбээтэй сортууд-д                       30 сая төгрөгөөс багагүй

Багц-2 Жижиг олон цэцэгтэй сортууд-д                 60 сая төгрөгөөс багагүй

Багц-3 Том цэцэгтэй сортууд-д                                100 сая төгрөгөөс багагүй

Тусгай зөвшөөрөл шаардлагатай бол тусгай зөвшөөрөл ирүүлэх эсэх: /шаардлагагүй/

Тендер нь 3 багцтай байх ба тендерийн хамт

Багц-1, 750 000 (Долоон зуун тавин мянган төгрөг)

Багц-2, 3 000 000 (Гурван сая төгрөг)

Багц-3, 4 500 000 (Дөрвөн сая таван зуун мянган төгрөг) төгрөгийн тендерийн баталгааг ирүүлнэ.

Тендерийг 2014 оны 05 сарын 16 өдрийн 11:00 цагаас өмнө доорх хаягаар ирүүлэх ба нээлтэд оролцох хүсэлтэй тендерт оролцогчдыг байлцуулан тендерийг 2014 оны 05 сарын 16-ны өдрийн 11:40 цагт “Нийтийн Үйлчилгээний Улаанбаатар Нэгтгэл”-ийн 203 тоот өрөөнд нээнэ.

Гадаадын этгээд тендер ирүүлэх эрхтэй.

Монгол улсын гарал үүсэлтэй бараанд дотоодын давуу эрхийн зөрүү тооцно.

Сонирхсон этгээд тендерийн баримт бичиг болон бусад мэдээллийг доорхи хаягаар авч болно.

Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг 14-р хороо, Жуковын өргөн чөлөө

Утас 45-35-01

Сэтгэгдэл үлдээх

Одоор тэмдэглэгдсэн хэсгийг заавал бөглөх ёстой. Required fields are marked *

*