БИД ӨВӨЛД БЭЛЭН-2020 ӨДӨРЛӨГ БОЛЛОО

Тус өдөрлөг нь нийслэлийн 9 дүүргийн цэвэрлэгээ үйлчилгээг хариуцан ажилладаг бүх компани болон аж ахуйн тооцоот газруудын өвлийн улиралд хэр бэлдсэн байгааг шалгах зорилготой өдөрлөг юм. Энэхүү арга хэмжээнд нийт 19 аж ахуйн нэгж оролцож буухиа тэмцээн болон мэдлэг чадвар шалгах асуулт хариултын тэмцээн зохион байгуулж бүх байгууллагуудаас Хот тохижилтын газар ОНӨААТҮГ нь хурд хүч, авхаалж самбаа, мэдлэг боловсролоор тэргүүлж 1-р байр эзлэн шилдгийн шилдгээр шалгарсанд баяр хүргэж цаашдын ажил хөдөлмөрт өндрөөс өндөр амжилт хүсэн ерөөе.