Хот тохижилтын газрын дарга Г.Эрдэнэбаатар ногоон байгууламжын ажлын явцтай танилцлаа

2020 оны 08 дугаар сарын 12 ны өдөр тус газрын дарга Г.Эрдэнэбаатар болон ногоон байгууламжын албаны дарга Д.Батцэцэг нар мод бутны хэлбэржүүлэлт, шарилжгүй Улаанбаатар-5 аяны хүрээнд зохион байгуулагдаж буй шарилж устгалын ажлын явц, нөхөн тарилт зэрэг ажлуудын явцтай танилцаж тулгамдаж буй асуудлыг шийдэж ажлын явцыг хурдасгах үүрэг даалгавар өглөө. Тус газар нь нийслэлийн 6 дүүргын томоохон гудамж, ногоон байгууламж нийт 60.5 га талбайн арчлалт хамгаалалтыг хариуцан ажилдаг.