Хонхтой цэцэрлэгт хүрээлэнгийн тохижилтын ажил эхэллээ

Энэхүү төслийг Нийслэлийн засаг даргын тамгын газраас санаачлан Улаанбаатар хотын төв цэг, Сүхбаатар жанжны талбайн урд хэсэгт байрлах  1,6 га талбайд тохижилтын ажлыг 4 дүгээр сарын 1 ээс эхлэхээр бэлтгэл байдлыг хангаад байна. Энэхүү талбайд 7200 м2  ногоон байгууламж хийгдэх бөгөөд 84м урт 23,6 өргөнтэй гэрэлт болон хөгжимт усан оргилуур, Монгол гэрийн хэлбэр бүхий шилэн пасадан шийдэлтэй хөгжлийн бэрхшээлтэй болон иргэдэд  үйлчлэх  2 ширхэг нийтийн бие засах газар, Хүмүүсийн амарч суух зориулалттай 6 ширхэг саравч болон 4 эгнээ шатласан суудал бүхий хагас дугуй хэлбэрийн 800 м2 задгай талбай зэрэг тохижилтын ажлыг тус газар хийж гүйцэтгэхээр төлөвлөөд байна.