ТЕНДЕРИЙН УРИЛГА

Огноо: 2019-03-20

Тендер шалгаруулалтын нэр: Мод бут  нийлүүлэх

Тендер шалгаруулалтын дугаар: ХТГОНӨААТҮГ/202003091

         “Хот тохижилтын газар” ОНӨААТҮГ нь  нь эрх бүхий тендерт оролцогчдоос Мод бут нийлүүлэх тухай битүүмжилсэн тендер ирүүлэхийг урьж байна.

Уг тендер нь 3 багцаас бүрдэнэ.

Үүнд:

 Багц 1: Улиас модны суулгац--41.246.590 төгрөг

Багц 2: Хайлаас модны суулгац–135,907,200 төгрөг 

Багц 3: Гоёлын бутны суулгац–3,049,200 төгрөг

Тендерт оролцогч нэг болон хэд хэдэн багцад саналаа ирүүлж болно.Мөн тендерт оролцогч нь мод бутны үржүүлэгийн чиглэлийн үйл ажиллагаа явуулдаг байх шаардлагатай.

         Энэхүү ажлын тендер шалгаруулалт нь цахим худалдан авах ажиллагааны системээр зарлагдаж байгаа тул (www.tender.gov.mn) хаягаар орж дэлгэрэнгүй мэдээлэл болон цахим тендерийн баримт бичгийг үнэ төлбөргүй татаж авна уу.Тендерт оролцогч нь тендерийн баримт бичгийг илгээхийн өмнө  50,000 (Тавин мянган) төгрөгийг цахим систем ашиглан төлсөн байх шаардлагатай.

Тендер нь түүнийг нээсэн өдрөөс эхлэн 30 хоногийн дотор хүчинтэй байна.

Тендерт оролцлгч нь санхүүгийн болон туршлагын дараахь шаардлагыг хангасан байна. Үүнд:

Борлуулалтын хэмжээ: Сүүлийн 2 жил /2018, 2019 он/-ийн борлуулалтын орлогын дундаж нь тендерт санал болгож буй үнийн дүнгийн 60 хувиас багагүй байна..

Түргэн хөрвөх чадвартай хөрөнгө болон авах боломжтой зээлийн хэмжээ:Түргэн хөрвөх чадвартай хөрөнгө болон авах боломжтой зээлийн хэмжээ нь санал болгож буй үнийн дүнгийн 50 хувиас багагүй.

Санхүүгийн тайлан: 2018, 2019 оны аудитаар баталгаажуулсан санхүүгийн тайлан ирүүлнэ.

Сүүлийн жилүүдэд хэрэгжүүлсэн ижил төстэй ажлын өртөг: 2018 2019 онуудын аль нэг жилд  хийж гүйцэтгэсэн ижил төстэй ажлын өртөг нь санал болгож буй үнийн дүнгийн 50 хувиас багагүй өртөгтэйгээр гүйцэтгэсэн байх.

Тусгай зөвшөөрөл шаардлагатай бол тусгай зөвшөөрөл  ирүүлэх эсэх: Шаардлагагүй

Тендерийн хамт тендерт оролцохоор санал болгож байгаа үнийн дүнгийн 2 (Хоёр) хувьтай тэнцэх хэмжээний тендерийн баталгааг ирүүлнэ.

 

Багц 1: Улиас модны суулгац  –    824.931,80   төгрөг

Багц 2: Хайлаас модны суулгац – 2,718,144  төгрөг

Багц 3: Гоёлын бутны суулгац –   60,984  төгрөгийн дүнтэй тендерийн баталгаа ирүүлнэ. 

Тендерийг 2020 оны 04-р сарын 20-ны өдрийн 14 цаг 00 минутаас өмнө доорх хаягаар ирүүлэх ба нээлтэд оролцох хүсэлтэй тендерт оролцогчдыг байлцуулан тендерийг 2020 оны   04-р сарын 20-ны өдрийн, 14 цаг 30 минутад нээнэ.

Гадаадын этгээд тендер ирүүлэх эрхгүй.

Төлбөрийн хийх хэлбэр: Цахим тендер шалгаруулалт зохион байгуулах журмын дагуу тендерт оролцох  хураамж  50 000/ тавин мянган / төгрөгийг  www.tender.gov.mn –ээр банкны меркантийн системийг ашиглан төлнө

Сонирхсон этгээд тендерийн баримт бичиг болон бусад мэдээллийг доорх хаягаар авч болно.

Цахим худалдан авах систем(www.tender.gov.mn)-ээс төлбөргүй татаж авна уу.

Улаанбаатар хот. Баянзүрх дүүрэг. 1 дүгээр хороо. Залуучуудын гудамж“Хот тохижилтын газар” ОНӨААТҮГ 108 тоот Утас: 11-45-35-01, 99033036