Хот тохижилтын газрын хэмжээнд 48 байршил, 65 объектод шинэ коронавирусээс урьдчилан сэргийлэх ариутгал, халдваргүйжүүлэлт хийгдлээ

Шинэ коронавирус буюу COVID-19 вирусын халдвараас урьдчилан сэргийлэх зорилгоор, Нийслэлийн Онцгой комиссоос гарсан шийдвэрийн хүрээнд Улаанбаатар хотын Ерөнхий менежерийн 2020 оны А/49 дүгээр тушаалын дагуу “Хот тохижилтын газар” ОНӨААТҮГ “Баяндэмбэрэл” ХХК-тай ариутгал, халдваргүйжүүлэлтийн гэрээ хийж, 2020 оны 02 дугаар сарын 17-19-ны хооронд 18 нийтийн бие засах газар, 10 байршилд тамхи татах цэг, авто бааз болон 3 төвлөрсөн хогийн цэг, төв оффис  болон тохижилт үйлчилгээ, ногоон байгууламжийн ажилчдын амрах байранд ариутгал хийж нийт 65 объектын 8586м.кв талбайд халдваргүйжүүлэлт хийх ажлыг гүйцэтгэлээ.