ТЕНДЕРИЙН УРИЛГА

Огноо: 2020 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр

Тендер шалгаруулалтын нэр: ШАТАХ ТОСЛОХ МАТЕРИАЛ НИЙЛҮҮЛЭХ

Тендер шалгаруулалтын дугаар: ХТГОНӨААТҮГ/202001078                          

“Хот тохижилтын газар” ОНӨААТҮГэрх бүхий тендерт оролцогчдоос “шатахуун нийлүүлэх” тухай битүүмжилсэн тендер ирүүлэхийг урьж байна.

Энэхүү тендер шалгаруулалт нь Төрийн худалдан авах ажиллагааны цахим системээр зарлагдаж байгаа тул www.tender.gov.mn хаягаар орж дэлгэрэнгүй мэдээлэл болон тендерийн баримт бичгийг үнэ төлбөргүйгээр татан авах боломжтой бөгөөд тендерт оролцохын тулд эргэж төлөгдөхгүй нөхцөлтэйгээр 50,000 төгрөг, эсхүл түүнтэй тэнцэх хэмжээний чөлөөтэй хөрвөх валютаар цахим тендерийн хураамж төлнө. Тендер нь түүнийг нээсэн өдрөөс эхлэн 30 хоногийн дотор хүчинтэй байна.

Тендерт оролцогч нь санхүүгийн болон туршлагын дараах шаардлагыг хангасан байна. Үүнд:

  • Ашигтай ажилласан байх жилийн тоо: 2 жилээс багагүй байна.
  • Санхүүгийн тайлан ирүүлэх жилийн тоо: 2018, 2019 оны аудитаар баталгаажуулсан санхүүгийн тайланг ирүүлнэ.
  • Ижил төстэй ажил гэрээгээр гүйцэтгэсэн туршлагын мэдээлэл ирүүлэх жилийн тоо: Сүүлийн 2 жилд /2018, 2019 он/ гүйцэтгэсэн ижил төстэй ажлын дундаж нь санал болгож буй үнийн дүнгийн 30 хувиас багагүй байна. Гэрээ болон гэрээ дүгнэсэн актыг хавсаргаж ирүүлнэ.
  • Борлуулалтын орлогын хэмжээ: Сүүлийн 2 жил /2018, 2019 он/-ийн борлуулалтын орлогын дундаж нь тендерт санал болгож буй үнийн дүнгээс багагүй байна.
  • Тусгай зөвшөөрөл шаардлагатай бол тусгай зөвшөөрөл ирүүлэх эсэх: “Шаардлагатай”
  • Тендерийн хамт санал болгож буй үнийн дүнгийн 1 /нэг/ хувийн дүнтэй тэнцэх тендерийн баталгаа ирүүлнэ.

Тендерийг 2020 оны 02-р сарын 21-ний өдрийн 14 цаг 30 минутаас өмнө доорх хаягаар ирүүлэх ба нээлтэд оролцох хүсэлтэй тендерт оролцогчдыг байлцуулан 2020 оны 02-р сарын 21-ний өдрийн 15 цаг 00 минутад нээнэ.

Гадааын этгээд тендер ирүүлэх эрхтэй эсэх: Эрхтэй

Дотоодын давуу эрх тооцох эсэх: Тооцохгүй

Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 1-р хороо, Залуучуудын гудамж, “Хот тохижилтын газар” ОНӨААТҮГ, 108 тоот Утас: 11-453501, 94995505