Өргөө цагаан гэрээр шагналаа

Хот тохижилтын газар ОНӨААТҮГ шинэ оны босгон дээр олон жил нийслэл хотын өнгө үзэмжинд өөрийн гэсэн хувь нэмэрээ оруулж байгаа ажилчдад иж бүрэн таван ханатай гэрийг гардуулан өглөө. Тохижилт үйлчилгээний албаны Зам талбайн үйлчлэгч Т.Чимэдшарав, Ногоон байгууламжийн албаны цэцэрлэгч Д.Лхагва-Очир, Авто баазын ачигч З.Мөнхсүх нарт баяр хүргэж, цаашдын ажилд нь амжилт хүсье