Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай сургалт зохион байгууллаа

2019 оны 12 дугаар сарын 28 ны бямба гарагт Хот тохижилтын газрын 45 инженер техникийн ажилчдыг хамруулан Хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн зааварчилгааны тухай  сургалт зохион байгууллаа. Сургалтад хамрагдсан ажилтан, ажилчдад сертификат гардууллаа. Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй гэж хөдөлмөрлөх явцад хүний ажиллах чадвар, эрүүл мэндийг хэвээр хадгалах, эрүүл, аюулгүй нөхцлийг бүрдүүлэхэд чиглэсэн нийгэм, эдийн засаг, зохион байгуулалт техник, технологи, ариун цэвэр, эрүүл ахуйн арга хэмжээ авах, эмчлэх, сувилах, нөхөн сэргээх, эрсдлээс хамгаалах үйл ажиллагааг хэлнэ.