Хот тохижилтын газраас хөдөлмөрийн аваргууд төрлөө

Хөдөлмөр бүтээлээрээ хамт олноо манлайлж, Улаанбаатар хотын хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулсан нийслэлийн 2019 оны “Хөдөлмөрийн аварга”-ууд өнөөдөр тодорлоо. Хөдөлмөр бүтээлээрээ бусдыгаа манлайлж, идэвх санаачлагатай ажиллаж байгаа иргэдийг алдаршуулах зорилгоор нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Монголын Үйлдвэрчний эвлэлүүдийн холбоо, Ажил олгогч эздийн нэгдсэн холбоо хамтран нийслэлийн “Хөдөлмөрийн аварга”-уудыг тодруулдаг уламжлалтай. Энэ жил 16 салбарын 31 ажилтан, албан хаагч нийслэлийн “Хөдөлмөрийн аварга” боллоо.

Нийслэлийн 2019 оны “Хөдөлмөрийн аварга”-аар “Хот тохижилтын газар” ОНӨААТҮГ-ын зам талбайн үйлчлэгч Н.Батмөнх,“Хот тохижилтын газар” ОНӨААТҮГ-ын Хог тээврийн машины жолооч В.Чулуунбаатар нар хөдөлмөр бүтээлээрээ хамт олноо манлайллаа.