Нийслэл хот өнгөө солилоо

2019 оны 11 дүгээр сарын 11-12 нд шилжих шөнө их хэмжээний цас орж нийслэл хотын гудамж, зам талбай, явган зам нилээд халтиргаа, гулгаа үүслээ. 11-р сарын 12-ны өдрийн 08:00 цагийн байдлаар Хот тохижилтын газрын 307-н зам талбайн үйлчлэгч, 60-н техник өдөр шөнийн ээлжийн зохион байгуулалтанд орж, 16 тонн давс, 212 тонн бодис, нийслэлийн 6 дүүргийн нийтийн эзэмшлийн гудамж зам талбайд давс, бодис цацах, цас ачиж зайлуулах зэрэг ажлуудыг Хот тохижилтын газар зохион байгуулан, цаашид цас орох болон хальтиргаа гулгаа үүсэхээс урьдчилан сэргийлж, бэлэн байдлыг ханган ажиллаж байна.