“Хотоо цэвэрлэж, угаах өдөр” бүх нийтийн цэвэрлэгээнд Хот тохижилтын газар бүрэн бүрэлдэхүүнээр оролцож байна

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн 2019 оны 09-р сарын 10-ны өдрийн “Хог хаягдал, орчны бохирдлыг бууруулах зарим арга хэмжээний тухай” А/920 дугаар захирамж, Улаанбаатар хотын Ерөнхий менежерийн 2019 оны “Бүх нийтийн их цэвэрлэгээг зохион байгуулах тухай” А/257 дугаар тушаал, “Хотоо цэвэрлэж, угаах өдөр” арга хэмжээг зохион байгуулах удирдамжийн дагуу “Хот тохижилтын газар” ОНӨААТҮГ 2019 оны 09-р сарын 14-ны өдөр бүрэн бүрэлдэхүүнээрээ бүх нийтийн их цэвэрлэгээнд оролцож өөрсдийн хариуцсан гудамж, зам талбайн цэвэрлэгээ үйлчилгээг хийж гүйцэтгэж байна. Бригад тус бүр өөрсдийн хариуцсан зам талбайн замын цэвэрлэгээг хийж, нийтийн тоног тоноглол, хөшөө дурсгал, хашлага хайс, замын тэмдэг тэмдэглэгээг угааж цэвэрлэн, намрын бүх нийтийн их цэвэрлэгээнд 2019 оны 09 дүгээр сарын 14 ны 15 цагийн байдлаар 400 гаран ажилтан, мэргэжилтэн 68 техник хариуцсан гудамж зам талбайн зорчих хэсгийн нууханд чийгтэй цэвэрлэгээ үйлчилгээг хийж ажиллаж байна. Нийслэл хотын төвлөрсөн хогийн цэгүүдэд өмнөх өдрүүдээс ачаалал нэмэгдэж 15 цагийн байдлаар 2615 тонн хог хаягдлыг хүлээн аваад байна.