Халх гол 80 жилийн ойг угтан Хот тохижилтын газар ОНӨААТҮГ Нийслэл хотын өнгө үзэмжийг сайжруулах бэлтгэл ажлыг гүйцэтгэлээ.

Халх голын байлдааны түүхэн ялалтын 80 жилийн ойг угтан  Хот тохижилтын газар ОНӨААТҮГ-ын 400 гаруй ажилтан ажилчин, өдөр шөнийн ээлжийн зохион байгуулалтаар 65 машин механизм Энхтайваны өргөн чөлөө, Наадамчдын гудамж, Зайсан толгой, Бээжингийн гудамж, Сүхбаатарын талбайд цэвэрлэгээ, цэцэг тарилт, усалгаа хийх ажлыг шуурхай хийж гүйцэтгэлээ.