Ойрын өдрүүдэд их хэмжээний усархаг бороо орсны улмаас гудамж зам талбайд их хэмжээний хайрга шороо урсан орж, лаг шавар, шороо үүсч, үерийн нөхцөл байдалтай болсон тул өндөржүүлсэн бэлэн байдалтай ажиллаж байна

.

Хот тохижилтын газар ОНӨААТҮГ-ын 350 гаран ажилтан ажилчин, өдөр шөнийн ээлжийн зохион байгуулалтанд орж, 8 машин механизм Баянхошуу, Наадамчдын гудамж, Дорж, Галданбошигт, Шар хад, Амгалан, Сонсголон, Тасганы овоо, Хувьсгалчдын гудамжуудад үүссэн 10-20см лаг шавар,хайргыг зөөж тээвэрлэх, цэвэрлэх ажлыг өдөр бүр шуурхай гүйцэтгэж байна.