Засварын механик ажилд авна

“Хот тохижилтын газар” ОНӨААТҮГ нь дараах ажлын байранд урьж байна.

Засварын механик

  • Гүйцэтгэх үндсэн үүрэг

Тээврийн хэрэгслийн техникийн оношлогоо, үйлчилгээ, техникийн үйлчилгээний төлөвлөгөө, график технологи холбогдох заавар, журмын дагуу чанартай хийх, засварчдын ажлын гүйцэтгэл, чанарын хяналтыг хэрэгжүүлэх, засварын тоног төхөөрөмж, багаж хэрэгслийн бүрэн бүтэн байдлыг хангаж, ашиглалтыг сайжруулах, засварын тайлан мэдээ, гүйцэтгэлийг хугацаанд нь гаргах

  • Ажлын байранд тавигдах шаардлага

– Автын инженер-механик инженер мэргэжлээр их дээд сургууль төгссөн

–Мэргэжлээрээ 3-аас дээш жил ажилласан

–Багаар ажиллах, зохион байгуулах, гүйцэтгэлд хяналт тавих чадвартай

  • Нэмэлт мэдээлэл

Та анкетаа Газрын байранд өөрийн биеэр ирж бөглөнө үү. /хавсаргах материал: Диплом сертификат, иргэний үнэмлэх хуулбар, /

  • Холбоо барих утас: 453501, 91914888
  • Цахим хаяг: info@htg.ub.gov.mn
  • Хаяг: Баянзүрх дүүрэг, 01-р хороо Залуучуудын гудамж, Хот тохижилтын газар ОНӨААТҮГ-ын байр