Арслантай гүүрний усан хөшиг засварлах ажил хийгдэж байна

Хот тохижилтын газар ОНӨААТҮГ-аас Арслантай гүүрний усан хөшиг ажилд оруулах, сэргээн засварлах ажлыг эхлүүлээд байна. Уг усан хөшиг нь 2015 онд ашиглалтанд орж байсан ч удалгүй эвдэрч, ажиллагаагүй байсан юм. Сэргээн засварлалтын ажилд нийт 40 гаруй сая төгрөг төсөвлөсөн ба 2019 оны 06 дугаар сарын 15-нд багтаан ашиглалтанд оруулахаар төлөвлөж байна.