Мод бутны хэлбэржүүлэлт хийгдэж байна

Хот тохижилтын газар ОНӨААТҮГ-ын Ногоон байгууламжийн алба хариуцсан 43 гудамж бүхий ногоон байгууламжийн арчлалт, хамгаалалт, усалгааг тогтмол гүйцэтгэж байна.  2019 оны 06 дугаар сарын 03-ны өдрөөс эхлэн Энхтайваны өргөн чөлөө, Чингисийн өргөн чөлөө, Цагдаагийн академи, Наадамчдын зам, Бээжингийн гудамж, Элчингийн гудамжны бут, хайлаасыг хэлбэржүүллээ.