Тоосжилтыг бууруулах зорилгоор чийгтэй цэвэрлэгээг тогтмол хийж байна

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн 2019 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн А/285  тоот “Хог хаягдал, орчны бохирдлыг бууруулах зарим арга хэмжээний тухай” захирамжийн хэрэгжилтийг хангах ажлын хүрээнд Хот тохижилтын газар ОНӨААТҮГ-аас орчны бохирдол, агаарын тоосжилтыг багасгах, нийслэл хотын өнгө үзэмжийг нэмэгдүүлэн иргэдийн эрүүл аюулгүй орчинд амьдрах нөхцлийг бүрдүүлэх зорилгоор авто замын зорчих хэсгийг тусгай зориулалтын “Зам цэвэрлэгээний машин”-аар долоо хоногт 2-3 удаа тогтмол цэвэрлэгээ хийж гүйцэтгэж байна.  Мөн өглөө бүр 06-07 цагийн хооронд томоохон авто замын уулзвар, авто замын зорчих хэсгүүдийн /ЭТӨЧ 10-р хорооллын уулзвараас Эскадрилын хөшөө хүртэл/ тоосжилтыг багасгах зорилгоор ус цацаж, чийгжүүлж байна. Тус газрын хариуцсан ногоон байгууламж бүхий 43 гудамжны усалгаа өдөр, шөнийн ээлжээр тогтмол усалж, шаарлагатай арчлалт, хамгаалалтыг хийж  байна.