Ажилтан, ажилчдаас”Хүн амын бие бялдрын хөгжилт, чийрэгжилтийн түвшин тогтоох сорил” авлаа

Монгол улсын ерөнхийлөгчийн 2010 оны 53 тоот зарлиг ” Хүн амын бие бялдрын хөгжилт, чийрэгжилтийн түвшин тогтоох сорил” авах сарын аяны хүрээнд 2019 оны 04 дүгээр сарын 23, 30-ны өдрүүдэд Хот тохижилтын газар ОНӨААТҮГ-ын Биеийн тамир, спортын хамтлаг нийт ажилтан, ажилчдаас “Бие бялдрын хөгжил чийрэгжилтийн түвшин тогтоох сорил”-ыг 15-64 насны  ангилалаар авлаа. Сорилд Тохижилт үйлчилгээний алба, Ногоон байгууламжийн албаны 150  ажилтан ажилчид хамрагдав.

Хүн амын бие бялдрын хөгжил чийрэгжилтийн түвшин тогтоох сорилд оролцогчдоос хангалттай сайн буюу А- 48, сайн буюу В-45, хангалттай буюу С -21, дунд буюу D -30, хангалтгүй буюу Е-6  үнэлгээ авлаа.