Зүлэг талбайн самналт, хэлбэржүүлэлтийн ажил үргэлжилж байна

Модны гувар, ишний цэвэрлэгээ

2019 оны 04 дүгээр сарын 09-нд Хот тохижилтын газар ОНӨААТҮГ-ын Тохижилт үйлчилгээний алба хариуцсан зам талбайн Зам талбайн 15 хэсэг хуваарьт замын дагуу явган зам болон авто замын нуухны түүвэр  цэвэрлэгээ хийсэн. Хог тээврийн  15 машин  22 рейсээр 66.29 тн хог хаягдал тээвэрлэж  Төвлөрсөн хогийн цэгүүдэд буулгасан. Мөн 22:00 цагаас Зам цэвэрлэгээний 15 машин хуваарьт маршрутын дагуу авто замын зорчих хэсэгт чийгтэй цэвэрлэгээ хийв.

Ногоон байгууламжийн алба Дандарын гудамжинд 2000м2 талбайд зүлэг самналт цэвэрлэгээ хийж 140у/м ургамалан хашлаганы шуулт хийсэн. ЭТӨЧ кино үйлдвэрт 800м2 талбайд зүлэг самналт хийж 150у/м ургамалан хашлаганы хөрс сийрүүлсэн.Токиогийн гудамжинд 2000м2 талбайд цэвэрлэгээ хийж 164ш бутны тогоо гаргаж 7ш улиас модны шуулт цэвэрлэгээ хийсэн.  Бээжингийн гудамжинд түүвэр цэвэрлэгээ хийж 8ш бутны шуулт цэвэрлэгээ хийж 8ш бутны тогоо гаргаж хөрс сийрүүлсэн. Жапан таунд түүвэр цэвэрлэгээ хийж 1800м2 талбайд зүлэг самналт хийсэн , 424ш улиас модны гувар ишний цэвэрлэгээ хийсэн.Наадамчдын гудамжинд 9.6м2 талбайд зүлэг талбайн самналт хийж Чингисийн өргөн чөлөө, Ажилчны гудамжинд 85ш улиас мод хэлбэржүүлсэн.Нарны гүүр , Нарны гүүрний баруун тохойд 2450м2 талбайд зүлэг самналт хийж 130ш модны тогоо гаргасан. Нарны замд 1600м2 талбайд зүлэг самналт хийж 55ш бутны тогоо гаргасан.ҮЭ-ийн гудамжинд 2600м2 талбайд зүлэг самналт хийсэн. Магсаржавын гудамжинд 57ш улиас модны хэлбэржүүлэлт хийсэн.Нийт 19 рейсээр 197тн усаар усалгаа хийж 10 рейс хог тээвэрлэв. 

Хог ургамал ачилт
Авто замын зорчих хэсгийн чийгтэй цэвэрлэгээ
Ногоон байгууламжийн мод, бутны иш, гувар цэвэрлэгээ