Авто замын зорчих хэсгийн зориулалтын машинаар цэвэрлэж байна

Хотын өнгө үзэмжийг сайжруулж, тоосжилтыг бууруулах зорилгоор Хот тохижилтын газар ОНӨААТҮГ 2019 оны 04 дүгээр сарын  01-нээс эхлэн нийтийн эзэмшлийн авто замын зорчих хэсгийг зориулалтын зам цэвэрлэгээний машинаар цэвэрлэж эхэллээ. Тус газрын хариуцсан 15 бригадын чиглэл тус бүрд нэг цэвэрлэгээний машин ажиллан чийгтэй цэвэрлэгээг хийж гүйцэтгэж байна.