Ахмадуудаа хүлээн авч, хүндэтгэл үзүүллээ

IMG_0345

Сар шинийн баярыг угтан Хот тохижилтын газар ОНӨААТҮГ-ын дарга Б.Бямбадорж, Орлогч дарга С.Батбаатар, Захиргаа хүний нөөцийн хэлтсийн дарга Р.Наранцэцэг нар тус газар ажиллаж байгаад гавъяаныхаа амралтад гарсан ахмадуудаа 2019 оны 02 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч уулзан хүндэтгэл үзүүллээ.

Жил бүр уламжлал болгон зохион байгуулагддаг энэ үйл ажиллагааны үеэр газрын удирдлагууд ахмадууддаа гарын бэлгээ гардуулж,  XVII жарны Шороон гахай жилдээ элгээрээ энх амгалан, төрлөөрөө түвшин амгалан, эрүүл энх, сайн сайхан явахын ерөөл бэлгийн сайхан үгээ хэлэлцлээ.