Нийтийн эзэмшлийн хайс, хашлага угааж цэвэрлэв

49836922_353282525504453_4265164092731293696_n2019 оны 01 дүгээр сарын 10-нд Хот тохижилтын газар ОНӨААТҮГ хариуцсан зам талбайн 15 хэсэг хуваарьт замын дагуу явган зам болон авто замын зорчих хэсгийн цэвэрлэгээ  хийж  хог тээврийн 15 машин 28 рейсээр 103.75 тн хог хаягдал тээвэрлэж  Төвлөрсөн хогийн цэгүүдэд буулгасан. Мөн бригад тус бүр хариуцсан хуваарьт замын нийтийн эзэмшлийн хайс, хашлага, замын тэмдэг, тэмдэглэгээг угааж цэвэрлэлээ.

Нийтийн бие засах газруудад урсгал засвар хийгдэж, Богд уулын арын зам, Нарны зам, Энх тайваны гүүр, Нүхэн гарцууд, Сансарын тунель, Дандарын гудамжны зам талбайд 3 тн бодис цацаж халтиргаа гулгаа үүсэхээс сэргийлж, Сонгинохайрхан, Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрээс нийт 526 нохой устгав.

Сэтгэгдэл үлдээх

Одоор тэмдэглэгдсэн хэсгийг заавал бөглөх ёстой. Required fields are marked *

*