10.7 тонн бодис цацав

бодис2019 оны 01 дүгээр сарын 08-нд Хот тохижилтын газар ОНӨААТҮГ хариуцсан зам талбайн 15 хэсэг хуваарьт замын дагуу явган зам болон авто замын зорчих хэсгийн цэвэрлэгээ  хийж  хог тээврийн 17 машин 21 рейсээр 77.36 тн хог хаягдал тээвэрлэж  Төвлөрсөн хогийн цэгүүдэд буулгасан.

Нарны гүүр, Энх тайвны гүүр, Гурвалжингийн гүүр, Яармагийн гүүр, Сансарын тунель, Богд уулын арын зам, Нүхэн гарц, Сонсголон, Сөүлийн гудамж, Нарны зам, Их сургуулийн гудамжны зам талбайд 10.7 тн бодис цацаж, Сонгинохайрхан, Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрээс нийт 493 нохой устгав.