102 тонн бодис цацаж халтиргаа гулгаа үүсэхээс сэргийлэв

49336111_1855337321242389_8653699935629213696_n2019 оны 01 дүгээр сарын 03-нд Хот тохижилтын газар ОНӨААТҮГ хариуцсан зам талбайн 15 хэсэг хуваарьт замын дагуу явган зам болон авто замын зорчих хэсгийн цэвэрлэгээ  хийж  хог тээврийн 10 машин 15 рейсээр  55.38 тн хог хаягдал тээвэрлэж  Төвлөрсөн хогийн цэгүүдэд буулгалаа. Оройн 21:00 цагт тусгай зориулалтын буюу  зам цэвэрлэгээний 16 машин ажиллаж авто замын нуухны цасыг цэвэрлэв.

Үүрээр буюу 04:00 цагт бодис цацах зориулалтын 7 камаз машин гарч Нарны гүүр, Энхтайвны гүүр, Нүхэн гарц, Гурвалжингийн гүүр, Нарны зам, Ард Аюушийн өргөн чөлөө, Нийслэл хүрээ өргөн чөлөө, Энхтайваны өргөн чөлөө, Хасбаатар, Баруун 4-н замаас 5-н шар, Яармагийн гүүр, Богд уулын арын зам,  Гэсэр, Баянхошуу, Бээжин, Токио, Дамдинсүрэн, Юнеско, Цагдаагийн академийн өргөн чөлөө, Амгалангийн зам, Баянзүрхийн товчоо, Наадамчдын зам, Сонсголон, Нисэх, Яармаг, Зайсангийн замуудад 102 тонн бодис цацаж, халтиргаа гулгаа үүсэхээс сэргийлж ажиллав.