Цас цэвэрлэгээний 16 машин ажиллав

49714045_1229206827234673_2363740263580434432_n2019 оны 01 дүгээр сарын 02-нд Хот тохижилтын газар ОНӨААТҮГ-ын Зам талбайн 15 хэсэг хуваарьт замын дагуу явган зам болон авто замын нуухны   цэвэрлэгээ  хийж  хог тээврийн 16 машин 20  рейсээр 75.16 тн хог хаягдал тээвэрлэж  Төвлөрсөн хогийн цэгүүдэд буулгалаа. Бага хэмжээний цас орж тусгай зориулалтын буюу  зам цэвэрлэгээний 16 машин ажиллаж авто замын нуухны цасыг цэвэрлэв.

Мөн Нарны гүүр, Энхтайвны гүүр, Нүхэн гарц, Гурвалжингийн гүүр, Нарны зам , Бөхийн өргөө, Сансарын тунель, Сансарын колонк,  Ард-Аюуш,  Хасбаатар,  Баруун 4-н замаас 5-н шар, 5-н шараас Баруун 4-н зам, Яармагийн гүүр, Богд уулын арын зам,  Гэсэр, Баянхошууны замын зорчих хэсгээр  12 тн бодис цацсан.   Нийт 65 техник хэрэгсэл, 263 хүний бүрэлдэхүүнтэй ажиллалаа.

 

Сэтгэгдэл үлдээх

Одоор тэмдэглэгдсэн хэсгийг заавал бөглөх ёстой. Required fields are marked *

*