Өндөржүүлсэн бэлэн байдалд шилжин ажиллаж байна

49300545_1702413293197656_8458297898826727424_nШинэ жилийн баяр, амралтын өдрүүдийг тохиолдуулан Хот тохижилтын газар ОНӨААТҮГ-ын даргын тушаалаар 2018 оны 12 дугаар сарын 29-ний өдрийн 09:00 цагаас 2018 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн 09:00 цаг хүртэл бэлэн байдалд ажиллах хариуцлагатай жижүүрийн хуваарийг батлан ажиллаж байна.

Газрын хэмжээнд бэлэн байдлын зэрэгт шилжсэнтэй холбогдуулан хэлтэс, албадын хариуцлагатай жижүүрүүд дараах эрх, үүрэгтэйгээр ажиллана.

Үүнд:

  1. Газрын үйл ажиллагааг бүхэлд нь хянана
  2. Хог тээвэрлэлт, гудамж талбайн цэвэрлэгээ, үйлчилгээнд хяналт тавина.
  3. Гал түймэр, үер ус, гамшгийн үед шуурхай арга хэмжээ авах арга хэмжээг зохион байгуулж урирдлагыг мэдээллээр хангаж ажиллана.
  4. Хариуцлагатай жижүүрийн дэвтэрт тэмдэглэл хөтөлнө.
  5. Үүрэн холбоогоо байнгын нээлттэй байлгана.
  6. Ажлын явц, мэдээг диспетчерт мэдээлнэ.
  7. Албадын болон авто баазын хариуцлагатай жижүүртэй хамтарч ажиллана
  8. Шаардлагатай тохиолдолд авто баазын хариуцлагатай жижүүртэй холбоотой холбогдон машин захиалан ашиглаж болно.
  9. Хариуцлагатай жижүүр нь 24 цагаар ажиллана.
  10. Хариуцлагатай жижүүрээр ажилласан өдрийн амралтыг ажлын аль нэг өдөр нөхөн амарч биеэр эдэлнэ.

1 001

2 001

 

 

Сэтгэгдэл үлдээх

Одоор тэмдэглэгдсэн хэсгийг заавал бөглөх ёстой. Required fields are marked *

*