Шинэ жилийн бэлэг гардууллаа

Нийслэлийн Засаг даргын тамгын газар Монголын хүүхдийн  ордонтой хамтран жил  бүр уламжлал болгон зохион байгуулдаг Хөгжлийн бэрхшээлтэй болон зорилтот бүлгийн 1000 хүүхдийн “Харшийн сүлд модны наадам” өнөөдөр боллоо.  Харшийн сүлд модны наадамд Монголын Хүүхдийн ордны драм, бүжиг, дуулаачийн дугуйлангийн хүүхдүүд оролцож урлагийн номер, жүжигчилсэн тоглолтыг бэлтгэн хүүхэд багачуудад толилуулдаг билээ. Тоглолтын үеэр үлгэрийн баатрууд амилж, өвлийн өвгөн, цасан охидтойгоо зочилж, хүүхэд багачуудад бэлэг гардуулдаг уламжлалтай. Тус үйл ажиллагааны хүрээнд Хот тохижилтын газар ОНӨААТҮГ-ын ажилтан, ажилчдын 300 хүүхдэд шинэ жилийн бэлэг гардууллаа.

Сэтгэгдэл үлдээх

Одоор тэмдэглэгдсэн хэсгийг заавал бөглөх ёстой. Required fields are marked *

*