Нийт 9 байршилд явган замын тохижилтын ажлыг хийж гүйцэтгэлээ

Тээвэрчдийнгудамж42“Хот тохижилтын газар” ОНӨААТҮГ”-аас Нийслэлийн засаг даргын 2018 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн “Явган хүний зам, талбайг нэмэгдүүлэх талаар авах зарим арга хэмжээний тухай” А/809 тоот захирамж, “Нэг хот-Нэг стандарт” зорилтын хүрээнд хэрэгжүүлж байгаа “Явган хүний зам” аяны хүрээнд  нийтийн эзэмшлийн газар баригдсан зөвшөөрөлгүй хашаа, явган явахад аюултай зам талбайг чөлөөлж, Улаанбаатар хотын 9 байршилд явган замын тохижилтын ажил шинээр хийж байна.

 Үүнд:
1.    ХУД-ийн 11-р хороо, ХААИС-ийн баруун талын явган хүний зам
2.    ЧД-ийн 2-р хороо, Бөмбөгөр худалдааны төвөөс 24-р сургууль хүртэлх гражийн хамгаалалтын шон суулгах ажил
3.    СБД-ийн 8-р хороо, Туушин зочид буудлын өмнөх хана буулгах ажил
4.    СБД-ийн 1-р хороо Платиниум зочид буудлын орчмын явган хүний замын ажил
5.    СБД-ийн 1-р хороо, ЭМЖЖ эмнэлэг орчмын явган хүний замын ажил
6.    СБД-ийн 1-р хороо, “TG” төв орчмын явган хүний замын ажил
7.    СБД-ийн 1-р хороо, Өргөө амаржих газрын урд талын явган хүний замын ажил
8.    ХУД-ийн 15-р хороо, “Грийн хаус” хотхоны орчимд хийгдсэн явган хүний замын ажил
9.    БЗД-ийн 2-р хороо, 805-р ангиас Доржийн гудамжтай нийлэх явган хүний замын ажил
Явган замын газар чөлөөлөлт, тохижилтын ажил цаашид үргэлжлэн явагдана.

Сэтгэгдэл үлдээх

Одоор тэмдэглэгдсэн хэсгийг заавал бөглөх ёстой. Required fields are marked *

*