Өвөлжилтын бэлтгэл ажил хийгдэж байна

Нийслэлийн Хот тохижилтын газар ОНӨААТҮГ нь 2018-2019 оны өвөлжилтийн бэлтгэл хангах ажлын хүрээнд зам талбайн халтиргаа, гулгааг арилгах тусгай зориулалтын бодис, элс, давсыг нөөцөлж, цэвэрлэгээ үйлчилгээнд шаардлагатай багаж хэрэгсэл, тоног төхөөрөмж, машин механизмын бэлэн байдлыг ханган дараах ажлуудыг хийж гүйцэтгэжээ.

  • Автобаазын хог тээврийн битүү компакт машин 15, хог тээврийн задгай машин найм, бага оврын ачааны машин тав, тусгай зориулалтын бодис цацах зориулалтын машин 10, хүн тээврийн машин зургаа, зам цэвэрлэгээний машин 20, механизм 12, бохир сорох машин нэг гээд нийт 77 машин техник өвлийн ажил гүйцэтгэхэд бэлэн байна. Мөн шаардлагатай багаж хэрэгсэл болох цохиур 125 ширхэг, бичил төхөөрөмж 15 ширхэг, цасны хусуур-123 ширхэгийг засварлаж, янзалсан.
  • Бодис хүлээн авах талбайг бэлтгэн, гадна талбайн гэрэлтүүлгийг шинээр суурилуулж, гражуудын хаяавчийг засварлаж дулаан алдалтыг багасгасан. Хальтиргаа гулгаа арилгах тусгай зориулалтын бодис 900 тонн, давс 500 тоннын нөөцтэй.
  • Нийслэлийн төвийн зургаан дүүргийн нийтийн эзэмшлийн 156.6 км зам талбайн цэвэрлэгээ, үйлчилгээнд нийт 370 гаруй хүний бүрэлдэхүүнтэй ажиллаж байна.

Сэтгэгдэл үлдээх

Одоор тэмдэглэгдсэн хэсгийг заавал бөглөх ёстой. Required fields are marked *

*