Гоёлын бут тарилаа

IMG_0793Хот тохижилтын газар ОНӨААТҮГ нь Нийслэлийн ногоон байгууламж бүхий 43 гудамжны арчлалт, хамгаалалт, тарилт болон усалгааг хариуцан ажиллаж байна. 2018 онд хотын ногоон байгууламжийн төлөвлөлтөнд гоёл чимэглэлийн модлог ургамлыг түлхүү тарих болсонтой холбогдуулан тус газрын  Ногоон байгууламжийн алба 2018 оны 05 дугаар сарын 03-наас 08-ны өдрүүдэд  Нийслэл хүрээ өргөн чөлөө,  Их монголын гудамж, Нарны замын гол зурвас, Чингисийн өргөн чөлөө, Энхтайваны өргөн чөлөө, Засгийн газрын ордны хоёр тал,  Дандар, Токио, Бээжингийн гудамжинд гоёлын бут тарилаа. Голт бор 7684, тэхийн шээг 7316, нийт 15000 гоёлын бут тарьж усалгааг өдөр болон шөнийн цагаар тогтмол хийж байна.

Сэтгэгдэл үлдээх

Одоор тэмдэглэгдсэн хэсгийг заавал бөглөх ёстой. Required fields are marked *

*