“Улаанбаатар хотын тохижилт, ногоон байгууламжийн бодлого, хэрэгжилт” зөвлөгөөн боллоо

nb zuwluguunУлаанбаатар хотын тохижилт, ногоон байгууламжийн бодлого, хэрэгжилт” зөвлөгөөн өнөөдөр Нийслэлийн иргэний танхимд боллоо. Зөвлөгөөнд НИТХ-ын дарга С.Амарсайхан, Нийслэлийн Засаг дарга С.Батболд, Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Т.Гантөмөр нар оролцлоо.

Тус арга хэмжээнд Нийслэлийн Засаг дарга С.Батболд мэндчилгээ дэвшүүллээ. Тэрээр хэлсэн үгэндээ “Дэлхийн хотуудын хөгжлийн чиг хандлага өндөр байшин, үнэтэй машин, үйлдвэрлэлээр өрсөлдөхөө больсон. Харин хүний амьдрах таатай орчин нөхцөлийг хэрхэн бүрдүүлэхэд чиглэж байна. Улаанбаатар хотын хувьд ногоон байгууламжаараа дэлхийн хотуудаас хоцорч байна. Улаанбаатар хот ургамал ургадаггүй говь цөлийн газар биш. Евро Азийн тал хээрийн бүсэд багтдаг манай бүс нутагт ямар ч ургамал тарьсан ургах нөхцөл бий. Гол нь бидний хичээл зүтгэл, шинжлэх ухаанч бодлого нийслэлийг ногоон байгууламжаар хүрээлж чадна. Бид өнөөдрийн зөвлөгөөнөөр төр, хувийн хэвшил, эрдэм шинжилгээний байгууллагууд хамтраад нийслэл хотоо ногоон болгоход хэрхэн анхаарч ажиллах вэ гэж ярилцаж байна. Тухайлбал Монгол орны унаган ургамлуудыг тарьмалжуулсан эрдэм шинжилгээний ажлууд байгаа. Унаган ургамал арчилгаа бага шаардаж нийслэлийг ногоон болгоход нөлөөлөх учраас үүнийг ашиглах. Тарьж ургуулах модлог ургамлын төрлөө зөв сонгох хэрэгтэй. Цэцэрлэгт хүрээлэн барих, мод тарьж ургуулахдаа хотынхоо хэв шинжийг чиг хандлагыг бас бодох шаардлагатай байна. Мөн арчилгаанд онцгой анхаарах нь чухал юм. Тиймээс албан тасалгаанд суудаг цагаан захтныг олон болгохыг би хүсэхгүй байна. Харин хотоо ногоон болгодог, эрүүл хот болгодог хүний тоог нэмэхэд тэдэнд хөрөнгө мөнгөний туслалцаа үзүүлэхэд би бэлэн байна. Тиймээс бүгдээрээ хамтраад хотоо хогоон болгож амьдрах орчноо сайжруулая” гэлээ.

Зөвлөгөөнд нийслэлийн ногоон байгууламжийг сайжруулах, арчилгаа усалгааг хэрхэн хийх зэрэг сэдвээр илтгэл тавигдлаа. Тухайлбал “Улаанбаатар хотын тохижилт, ногоон байгууламжийн бодлого, хэрэгжилт”, “Ургамал хамгаалал, ургамлын өвчин, хортонтой тэмцэх”, “Ногоон байгууламжийн арчилгаа, усалгаа” сэдвээр илтгэлүүд тавигдлаа.Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Т.Гантөмөр “Бид нийслэлийн ногоон байгууламжийн бодлогод өөрчлөлт оруулах ёстой байна. Нийтийн эзэмшлийн гудамж талбайд ямар мод тарих ёстой вэ, Улаанбаатар хотын эргэн тойронд бичил ой төгөлүүдийг байгуулах, цэцэрлэгт хүрээлэн барихдаа мод ургамлыг хэрхэн тарих вэ зэрэг цогц асуудал яригдаж байна. Одоогоор Улаанбаатар хотын нэг хүнд 2-5 мкв ногоон байгууламж ногдож байна. Үүнийг 3-4 дахин ихэсгэж 8 мкв болгохоор зорьж ажиллалаа. Тухайлбал 2017 онд нийт жилийн 4 улиралд ургадаг 4081 ширхэг шилмүүст мод, 408 мянган ургамлын мод, бут, сөөг, 1 сая гаруй мкв талбайг ногоон байгууламжаар тохижууллаа. Улаанбаатар хотын ногоон байгууламжийг мастер төлөвлөгөөг боловсруулж байна. Ингэснээр хот төлөвлөлтийн бодлого, ногоон байгууламжийн бодлоготой нягт уялдах ёстой юм” гэж ярьлаа.

Сэтгэгдэл үлдээх

Одоор тэмдэглэгдсэн хэсгийг заавал бөглөх ёстой. Required fields are marked *

*