ТЕНДЕРИЙН УРИЛГА

Огноо : 2018 оны 3 дугаар сарын 30ы өдөр

Тендер шалгаруулалтын нэр: Улаанбаатар хотын төвлөрсөн хогийн цэгийн хашаа барих ажил гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах

Тендер шалгаруулалтын дугаар: НХААГ/201802233

“Хот тохижилтын газар” ОНӨААТҮГ нь эрх бүхий тендерт оролцогчдоос “Улаанбаатар хотын төвлөрсөн хогийн цэгийн хашаа барих ажил-ыг гүйцэтгэх тухай битүүмжилсэн тендер ирүүлэхийг урьж байна.

Энэхүү ажлын тендер шалгаруулалт нь цахим худалдан авах ажиллагааны системээр зарлагдаж байгаа тул (www.tender.gov.mn) хаягаар орж дэлгэрэнгүй мэдээлэл болон цахим тендерийн баримт бичгийг үнэ төлбөргүй татаж авна уу. Тендерт оролцогч нь тендерийн баримт бичгийг илгээхийн өмнө 50.000 (тавин мянган) төгрөгийг цахим систем ашиглан төлсөн байна.
Тендер нь түүнийг нээсэн өдрөөс эхлэн 45 хоногийн дотор хүчинтэй байна.

Тендерт оролцогч нь Санхүүгийн болон туршлагын дараах шаардлагыг хангасан байна. Үүнд:

  • Борлуулалтын хэмжээ: Сүүлийн 3 жилийн /2015, 2016, 2017 он/ борлуулалтын орлогын дүн нь санал болгож буй үнийн дүнгийн 20 хувиас багагүй байна.
  • Түргэн хөрвөх чадвартай хөрөнгө болон авах боломжтой зээлийн хэмжээ: Тендерт оролцогчийн ирүүлсэн үнийн саналын 90%-иас багагүй байна.
  • Аудитаар баталгаажуулсан жилийн эцсийн санхүүгийн тайлан ирүүлэх жилийн тоо: Сүүлийн 2 жил /2016, 2017 он/
  • Сүүлийн хоёр жилд хэрэгжүүлсэн ижил төстэй ажлын өртөг: Сүүлийн 2 жилийн /2016, 2017 он/ аль нэг жилийн хугацаанд дор хаяж нэг удаа 30 000 000 төгрөгөөс багагүй үнийн дүнтэй ажил гүйцэтгэсэн байна.
  • Тухайн ажилд шаардлагатай дараах тусгай зөвшөөрөлтэй байх. Үүнд:
  • БУ 2.1.1 Барилгын засвар, засал чимэглэл, орчны тохижилтын ажил
  • БУ 2.1.2 Цутгамал болон угсармал төмөр бетон, мод ба өрөгт бүтээцэн барилгын угсралт

Тендерийн хамт 5 238 000 /таван сая хоёр зуун гучин найман мянган/ төгрөгтэй тэнцүү тендерийн баталгаа ирүүлнэ.

Тендерийг 2018 оны 4 дүгээр сарын 30ы өдрийн 10.00 минут–аас өмнө өмнө цахим системээр илгээх ба нээлтэд оролцох хүсэлтэй тендерт оролцогчдыг байлцуулан тендерийг 2018 оны 4 дүгээр сарын 30ны өдрийн 10.30 минут -т нээнэ.

Гадаадын этгээд тендер ирүүлэх эрхгүй.

Дотоодын давуу эрхийн зөрүү тооцохгүй.

Сонирхсон этгээд тендерийн баримт бичиг болон бусад мэдээллийг доорх хаягаар авч болно. Цахим худалдан авах систем (www.tender.gov.mn)-ээс үнэ төлбөргүй татаж авна уу.

 

Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 1 дүгээр хороо, Залуучуудын гудамж,
Хот тохижилтын газар ОНӨААТҮГ, 108 тоот, утас: 11453501, 88031023

Сэтгэгдэл үлдээх

Одоор тэмдэглэгдсэн хэсгийг заавал бөглөх ёстой. Required fields are marked *

*