Тендерийн урилга

 Огноо:2018 оны 03-р сарын 29-ний өдөр

Тендер шалгаруулалтын нэр: Төвлөрсөн хогийн цэгүүдэд  бульдозер нийлүүлэх

Тендер шалгаруулалтын дугаар: НХААГ/201802234

“Хот тохижилтын газар” ОНӨААТҮГ эрх бүхий тендерт оролцогчдоос төвлөрсөн хогийн цэгүүдэд бульдозер нийлүүлэх тухай битүүмжилсэн тендер ирүүлэхийг урьж байна.

Энэхүү тендер шалгаруулалт нь цахим худалдан авах ажиллагааны системээр зарлагдаж байгаа тул (www.tender.gov.mn) хаягаар орж дэлгэрэнгүй мэдээлэл болон тендерийн баримт бичгийг үнэ төлбөргүйгээр татан авах боломжтой бөгөөд тендерт оролцохын тулд эргэж төлөгдөхгүй нөхцөлтэйгээр 50,000 төгрөг, эсхүл түүнтэй тэнцэх хэмжээний чөлөөтэй хөрвөх валютаар цахим тендерийн хураамж төлнө. Тендер нь түүнийг нээсэн өдрөөс эхлэн 45 хоногийн дотор хүчинтэй байна.

Тендерт оролцогч нь санхүүгийн болон туршлагын дараах шаардлагыг хангасан байна. Үүнд:

  • Гүйцэтгэгчээр ажилласан байх жилийн тоо: 2 жилээс багагүй байна.
  • Борлуулалтын хэмжээ: Сүүлийн 2 жил /2016, 2017 он/-ийн борлуулалтын орлогын дундаж нь тендерт санал болгож буй үнийн дүнгийн 50 хувиас багагүй байна.
  • Тендерийн хамт 11,900,000 /арван нэгэн сая есөн зуун мянган/ төгрөгийн тендерийн баталгаа ирүүлнэ.

Тендерийг 2018 оны 04-р сарын 30-ны өдрийн 10 цаг 00 минутаас өмнө доорх хаягаар ирүүлэх ба нээлтэд оролцох хүсэлтэй тендерт оролцогчдыг байлцуулан тендерийг 2018 оны 04-р сарын 30-ны өдрийн 10 цаг 30 минутад нээнэ.

Гадаадын этгээд тендер ирүүлэх эрхтэй

Төлбөрийн хийх хэлбэр: Дансаар тушаана

Банкны нэр: Улаанбаатар хотын банк

Дансны дугаар: 2612234111

Сонирхсон этгээд тендерийн баримт бичиг болон бусад мэдээллийг доорх хаягаар авч болно.

Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 1-р хороо, Залуучуудын гудамж, Хот тохижилтын газар ОНӨААТҮГ, 108 тоот Утас: 11-453501, 94995505

 

Сэтгэгдэл үлдээх

Одоор тэмдэглэгдсэн хэсгийг заавал бөглөх ёстой. Required fields are marked *

*